П. Оюунтуяа

Монголд ядуурал юунаас болж гарч байна вэ? Учир шалтгаануудыг жишээ гарган бичнэ үү. Хүн өөрөө ядуурлаас гарахын тулд яах ёстой вэ? Өөрийнхөө бодлоор ядуурлаас гарах арга замуудаа хуваалцана уу? Ядуурлаас болж гарах хор уршгуудыг олон талаас нь тайлбарлана уу? /Эрүүл мэнд, ус, хоол, тэжээл гэх мэт/  

Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээлхувцасгэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу нийгэмд хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсролажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байгаа байдлыг илтгэж болно. Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог. Гэвч энэ нь тухайн улс орны хөгжил, хэрэглээг хангах орлогын байдалтай шууд холбоотой харьцангуй ойлголт юм.Бодит байдал дээр улс орон бүрт ядуурал янз бүр байх бөгөөд өөр өөрийн хөгжлийн түвшин, хүн амын орлого хэрэглээний онцлогоор хэмжигддэг үзүүлэлт юм. Тухайлбал манай улсад сард 70-аас доош ам долларын орлоготой хүнийг ядууд тооцдог бол Японд сард нэг мянган ам.доллар юм уу түүнээс бага орлоготой хүнийг ядуу гэдэг гэнэ. Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч тус улсын  хүн амын 15,7 хувь нь ядуу байна гэсэн үг. Тэгэхээр ядуурал гэдэг бол маш харьцангуй ойлголт юм.

Манай орны хувьд  ядуурал 35 хувьтай байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Ядуурал бол нийгмийн үзэгдэл бөгөөд нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой.  Манай улс ядууралын түвшинг тодорхойлохдоо: 1. Орлого 2. Хэрэглээг гол үзүүлэлт болгодог байна. Өөрөөр хэлбэл олж байгаа орлогоороо амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэхийг нь хардаг гэсэн үг.

Ядуурал бий  болдог, өсөх нь олон учир шалтгаантай

      Эдийн засгийн

   Засаглалын

  • Ядуу орнуудад ардчилсан бус байдал
  • Хууль үйлчлэхгүй байдал
  • Үр бүтээлтэй засаглалгүй байдал
  • Нөөцийн зөв ашиглалт
  • Дэд бүтцийн хөгжил муу
  • Боловсролын стандарт, хүрэлцээ муу
  • Авлига, хээл хахууль
   Хүн ам зүй ба социал үзүүлэлтүүд

  • Хүн амын хэт өсөлт, гэр бүл төлөвлөлт муу байх
  • Гэмт хэрэг
  • Түүхийн хүчин зүйлс (ж.нь. империализмколоничлолкоммунизмын дараах байдал)
  • Боловсролтой хүмүүс гадаад руу явах явдал
  • Соёлын нөлөө (уламжлалт амьдралын хэв маягууд)
  • Дайн
  • Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах үзэл
  • Хувь хүний үйлдлүүд (Сургуулиас гарах, гэрлээгүй, насанд хүрээгүй байхдаа хүүхэд гаргах гэх мэт)
    Эрүүл мэнд

  • Сайн чанарын эмнэлгийн үйлчилгээгээр хангагдахгүй явдал
  • Хүүхэд байхдаа хоол тэжээлээр дутагдах
  • Өвчин эмгэг, үүнд "ядуурлын өвчнүүд" гэгдэх: ДОХхумхаасүрьеэ
  • Сэтгэл гутрал
  • Архидалт, хар тамхинд донтох
    Байгаль орчны үзүүлэлтүүд

 Манай орны хувьд дээрх учир шалтгаан бараг бүгд их бага хэмжээгээр байгаа хэдий ч хамгийн гол нь эдийн засгийн үзүүлэлтүүд юм. Цалингийн хэмжээ бага, бараа ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр зэрэг нь хүн амыг орлогынхоо ихэнх хэсгийг хоол хүнсэндээ зарцуулахад хүргэж байгаа юм. Мөн байгалийн гамшиг, зуд зэргээс болж малчид маань малаа барж амьжиргааны эх үүсвэргүй болж байна. Үүний дээр хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ маш их байна. Нийгмийн халамжийг хэт хавтгайруулан олгосноос болж олон өрх ажил хийхгүй, зүгээр сууж байгаад мөнгө авах сонирхолтой боллоо. Мөн ядуу хүмүүсийн нилээн хэсэг нь орлогоос бус харин амьдрах чадвар буурснаас болж ядуурдаг. Өвдөх, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадваргүй болох зэргээс болж өмч хөрөнгө байлаа ч ядуурна.

Бусдын хаясан хог түүж амьдралаа залгуулдаг, эсвэл гудамжинд суугаад дуу дуулж байгаа, гуйлга гуйж байгаа хүмүүстэй бид өдөр бүр таардаг.  Хотын аль нэг захад уулын бэл дагуу хашаа халхавчгvй гэрээ барьж, бусдаас зайдуу амьдрах энэ хvмvvсийн ихэнх нь хєдєєнєєс шилжин ирэгсэд. Хєдєєнєєс шилжин ирэгсдийн 37 хувь нь ядуу амьдралтай байгаа нь vvнийг батлаад єгнє. Байгалийн гэнэтийн vзэгдлээс болж амьдралын гол эх vvсвэр болсон хэдэн малаа алдчихаад ямар ч байсан хот газар л бараадъя гэж зориод ирсэн ч тусыг эс олж Улаанбаатарын ядуусын тоог нэмдэг.

Ядуурлаас болж гарах хор хохирол ихээ. “Иргэн баян бол улс баян” гэсэн үг байдаг. Иргэд нь ядуу бол эдийн  засаг нь хүнд, тэр хэмжээгээр улс  орны хөгжил ч тааруухан байна  гэсэн үг. Ядуу дорой амьдралаас болж сургуульд явж эзэмшвэл зохих боловсролоо эзэмшиж чадахгүй, бие бялдарын хувьд сул дорой, хүнд хэцүү амьдралыг мартах гэж архи, хар тамхинд мансуурагчдын тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад гэмт хэргийн тоо өснө.

2.Төрийн байгууллага болон ТББ, НҮБ ядуурлаас гарах, хүний хөгжлийн төлөө ямар арга хэмжээ авч, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? Хүн өөрийн санаачлагаар ядууралтай хэрхэн тэмцэж болох вэ? Ядуурлыг арилгах ямар боломжууд байна вэ? Жишээ гарган өөрийн санаагаар бичнэ үү.   

Сvvлийн жилvvдэд  ядуурлыг бууруулах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, төр засгаас анхаарч байгаа хэдий ч олигтой vр дvнд хvрээгvй. Тэр ч атугай ядуурлын түвшин 1996 оныхоос багассангvй. Өөрөөр хэлбэл сvvлийн 15 жилийн турш ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа хvн амын тоо өөрчлөгдөөгvй. Энэ үзvvлэлт 1995 онд 36.3, 2003 онд 36.1 хувь байснаа 2008 онд 35.2 хувь болж ялимгvй буурснаас өөр нааштай vр дvн гараагvй байна.  
Энэ нь 100 монгол хvний 35 нь хvнсний болон бусад наад захын хэрэгцээгээ хангах боломжгvй амьдарч байна гэсэн үг. Гэтэл манай улс 2015 он гэхэд ядуурлын түвшинг 18 хувьд хvргэх зорилт тавьсан байдаг. Энэ зорилтод хvрэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? Ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгийг цаашид хvндээ хvргэхийн тулд өрхөд тусламж vзvvлэх хэрэгтэй гэсэн санааг Нийгмийн халамжийн тухай багц хуулинд оруулж, хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Энэ төслийн дагу
у бол ойролцоогоор 100 мянган өрхөд сард 40 мянган төгрөг олгоход жилд 48 тэрбум төгрөг шаардагдах агаад энэ тэтгэмж ядуурлын төвшинг 10 хувиар багасгах боломжтой гэнэ.    

Гэхдээ дан  ганц тэтгэмж, халамжийн мөнгөөр  ядуурлыг арилгахгүй, харин ч бэлэнчлэх, ажил хийхгүй байх муу занд сургадаг байж болох юм. Одоогийн байдлаар нийгмийн халамжийн 66 орчим төрөл байдаг бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд нийгмийн халамж хэт хавтгайрсан, шинэчлэх зайлшгvй  шаардлагатайг хүмүүс шүүмжилж байна. “Ядуу хүнтэй орон  гэж байхгүй, хүнийг төр нь ядуу болгодог. Ядуу хүнд тусламж үзүүлж, халамжилж байгааг бусад нь хараад ядуурч эхэлдэг” гэж саяхан нэг хүний ярихыг сонслоо. Ортой ч байж болно. Гэхдээ үнэхээр хүнд амьдралтай хүнийг төр засаг нь анхаарч халамжилах л хэрэгтэй. Харин хэт хавтгайруулж болохгүй.  

Ядууралд  нөлөөлж байгаа нэг гол зүйл бол ажилгүйдэл юм.  Хамаг малаа зуд турханд алдаад, эсвэл зарж үрээд хот хүрээ орвол л амьдрал сайжирна гэдэг итгэлээр хөдөөнөөс шилжин ирэгсдийн тоо нэмэгдсээр байна. Овсгоогvй дээр нь ажилгvй бол ядуусын эгнээ тосон авдаг бичигдээгvй хууль хотод vйлчилдэг.   Ингэж хөдөөнөөс шилжин ирэгсэд нь Улаанбаатарыг ядуусаар дvvргэж, замбараагvй гэр хорооллын хаяаг тэлж, бохир заваан хот болоход нөлөөлж байна гэж дvгнэж болох юм. Тэгэхээр ямар аргаар хотын ядуусын тоог нэмэхгvй энэ хэмжээнд авч vлдэх вэ? Магадгүй  хотыг ядуурлаас аврах хамгийн зөв гарц бол хөдөөг хөгжvvлэх явдал байж болох. Гэрэл цахилгаанаар хангаж, жижиг үйлдвэрлэл явуулж тэндээ зарж борлуулаад байхад зарлага ихтэй хот газар руу учир зvггvй зvтгээд байхгvй нь мэдээж. Бас хотоос дутахгvй соёл, боловсролыг тvгээх хэрэгтэй.  Нийслэлийн хэмжээнд хvрдэггvй юм гэхэд уугуул иргэдээ аваад vлдчих хєгжилтэй болчихвол хөдөөнөө хүнгүй, хотдоо багтахгvй боллоо гэх асуудалгүй болох байлгүй дээ. 

Ѳнөөдөр олон хүн ажлын байрыг л нэмэгдүүлчихвэл ядуурлын ангалаас мултарч болно гэж үзэж байгаа нь дэндүү гэнэн ойлголт юм. Эдийн засгийн өсөлтийг дагаад ядуурал буурна гэж байхгүй, харин ч эдийн засгийн өсөлт нь баян, хоосны ялгааг улам тэлж, нийгэмд дэндүү чинээлэг хэсэг, нөгөө талд өдөр тутам амьжиргаа нь доройтож буй буурай ядуусын эгнээг улам тод гаргадаг гэж зарим эдийн засагчид үзэж байна. Гэхдээ л миний бодлоор эдийн засаг нь өсөж хүчирхэгжсэнээр ядуурлыг улам ихээр нэмэгдүүлнэ гэж бодохгүй байна.  Ядуу хүнгүй улс орон гэж байхгүй бөгөөд өнөөгийн хүчирхэг гүрний нэг Америк 1950-1960 оны үед ядууралтай дайн зарлаж байжээ. Гэхдээ эмзэг бүлгийнхнийг цуглуулаад шууд буяны өглөг тарааж эхэлсэнгүй. Харин -Ядуурлын учир шалтгааныг тодруулах

- Сургаж заах

- Иргэдийн санаа оноог сонсож мэдэх

- Ядууст зориулан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх

- Үүнд шаардлагатай хөрөнгийг тусгайлан гаргах гэсэн үндсэн таван чиглэлээр ажилласан байх юм.

Манай улсад  ч гэсэн хөдөөгийн ард түмнийг  зах зээлтэй ойртуулах гэж Мянганы замыг барьсан, ажлын байр нэмэгдүүлэхийг оролдож байгаа зэрэг олон арга хэмжээ авсан. Гэхдээ дээр хэлсэнчлэн орон нутгаас ирэгсэд маань дунд сургууль төгсснөөс цаашгүй байгаа нь дээрх ажлын байрнуудад гологдож байна. Ямар ч чадваргүй, мэргэжилгүй дээр нь техник технологи ашиглах наад захын мэдлэггүй хүнд таарах ажил, тохирох цалин гэж бараг үгүй биз ээ. Тэгэхээр энэ олон залуусыг мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт, давтан сургалтууд чухал. Одоо уул уурхайн томоохон орд газруудыг ашиглалтанд оруулж, барилгын салбар сэргэж байна. Тэнд ажлын байр байхгүй биш байгаа. Харин манай ажилгүйчүүд гологдож байна. Иймээс төр засгаас сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох тал дээр нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.  

Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл, арилжаа наймаа эрхлэх боломжоор хангавал зохино. Манай улсад жижиг бизнес эрхлэгчид болон  хуваираа хөдөлмөр эрхлэгчдэд хэт их дарамт шахалт, хяналт мэргэжлийн хяналтын байгууллага болон татвар зэрэг байгууллагаас ирдэг байна. Хэт олон бичиг цаас бүрдүүлэхийг шаарддаг, татвар хураамжийн тоо нь хэт их зэргээс нь болж хүмүүс хувиараа жижиг бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэл явуулахаас халширдаг болсон байна.  

3.Нэмэлт даалгавар. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж болон бусад үйлчилгээнүүд бүх насны хүмүүсийн амьдралд ямар ач холбогдолтой юэ? Хүмүүс тэтгэвэр, төлбөр, групп олгох ямар нөхцлүүд байдаг вэ?

Залуу насандаа хүн өөрийгөө хэзээ ч хөгшрөхгүй, байнга л энэ хэвээрээ эрч хүчтэй, ажиллах чадвартай байх юм шиг  санаж явдаг. Харин ямар ч хүн ертөнцийн жамаар хөгширч, залуу насны эрч хүч суларч, ажил хийх нь бүү хэл алхаж гишгэхэд ч түвэгтэй болох цаг ирнэ. Түүнээс гадна гэнэтийн аюул осол, хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин зовлон, гэнэт ажилгүй болох гээд хүний амьдралд юу эс тохиолдохов. Амьдралын ийм л хэцүү цаг ирэхэд ганц аврал бол нийгмийн даатгал юм. Улс орон бүр эдийн засаг, хүн ам зүйн бүтэцдээ тохируулан нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлдэг. Өндөр настай болоод хэрэглэх тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болбол авах тэтгэмж, өвдвөл эмчлүүлэх зардлаа   хийж бүтээж байхдаа хуримтлуулж, олон жилээр нийтийн санд хадгалуулан арвижуулж, цаг нь ирэхээр буцаан авч хэрэглэх Таны баталгаат хөрөнгө бол нийгмийн даатгал.

Энэ бол улс  орон иргэн бүрээсээ эрүүл саруул, залуу зандан байхад нь хүчээр хураан цуглуулж, нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаад цаг нь болохоор буцааж олгодог, нийгэмд бий болдог томоохон хөрөнгийн сан билээ.

Манай улс  ч адилхан танаас энэ мөнгийг  хуулийн хүчээр авдаг. Таны цалингийн 10 хувийг өөрөөс тань, бас нэг 11 хувийг таны ажил олгогчоос хураадаг. Өөрөөр хэлбэл, таны гэртээ авчрах байсан орлогын 20 орчим хувийг төр авч байгаа хэрэг. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, 1 хувийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үлдсэн 14 хувийг насны буюу тэтгэврийн даатгалд авч байгаа хэрэг. Хэн өндөр цалин авч, даатгалд их мөнгө төлнө, тэр хүн насны эцэст өндөр тэтгэвэр авч бусдаас хангалуун сууна гэсэн үг.  

Уг нь манай  улсад 1960 оноос хойш төрсөн хүн бүрт нэрийн данс нээгээд хэдэн жил болж байгаа. Харин хүмүүс дансандаа хэдэн төгрөг байгааг мэддэггүй. Тэр мөнгө ер нь байгаа эсэх нь эргэлзээтэй.Соёл иргэншилтэй улс орнуудад сонгогдсон засаглалын бүхий л үйл ажиллагаа, түүний дотор нийтийн хөрөнгийг хэрхэн хуримтлуулж, юунд зарцуулж байгаа нь маш тунгалаг, тов тодорхой харагддаг. Иргэд нь насны эцэст хэрэглэх хөрөнгийг нь яаж өсгөж байгаа талаарх мэдээллийг тогтмол авч, нийгмийн даатгалын хуримтлалаа өвдөж зовбол хэрэглэх баталгаа гэж үзэн, сэтгэл тэнүүн ажиллаж амьдардаг. Чили улсад л гэхэд энэ мөнгийг тодорхой хүүтэй өсгөхийн тулд дотор нь хэд ангилж, хөрөнгө оруулалтын сан байгуулан улсын бонд, тодорхой компаниудын үнэт цаас худалдаж авдаг гэнэ.

 Сингапурт  бол тэтгэврийн нэрийн данснаас  гадна эрүүл мэндийн хадгаламжийн  нэрийн данс байгуулдаг юм байна. Бүх хүн зэрэг өвддөггүй учир эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд бусад хөрөнгө оруулалтын хамт хэрэглэдэг бөгөөд үр дүнд нь тэд дэлхийн төвшний эмнэлэг байгуулчихсан өөрийн болон гадаадын иргэдийг эдгээж байх жишээтэй.

Даатгал гэдэг нь эрсдэлийг хаах гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм байна. Хүний амьдрах хугацаанд янз бүрийн эрсдэл бий болж, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай болдог. Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг.

Нийгмийн  даатгал бол хөдөлмөрлөж байгаа хүн бүр хамтын санд хуримтлуулан  хадгалуулж, нийгмийн хөгжлийг санхүүжүүлэхэд хэрэглүүлж байгаад  бэрхшээл зовлон тохиолдсон, өтөл буурал насанд хүрсэн үедээ авч хэрэглэдэг хэрэгсэл билээ. 

Нийгмийн  даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нєхцєл болдог, нєгєє талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бvхий л vеийн туршид тухайлбал: хєдєлмєрлєх явцдаа болон євдєх, жирэмслэх, хvvхэд тєрvvлэх, осолд орох, ажилгvй болох, єндєр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогvй буюу орлого нь буурсан нєхцєлд нийгмийн баталгааг нь баталгаатайгаар хангадаг .

 Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдэл :

  • Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх)
  • Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах
  • Эрхэлж байгаа ажлаас ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох
  • Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах 
    Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болсон тохиолдолд эрсдэл бий болдог.
  • Даатгуулагч, иргэн бүр ажил, хөдөлмөр эрхэлсэн цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж байгаа бол нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэнэ
 

 
Хишигсайхан.Төрийн  байгууллага болон  ТББ, НҮБ ядуурлаас  гарах, хүний хөгжлийн төлөө ямар арга хэмжээ авч, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? Эдгээр нь хэр зэрэг үр дүнд хүрч байна вэ? Төрийн болон ТББ, НҮБ нь Монголын ард иргэдийг ядуурлаас гаргахын тулд маш олон төсөлт хөтөлбөрүүдийг удаа дараа, олон жилийн турш явуулсаар ирсэн. Эдгээрийг дурьдвал маш их зүйл болно. Тиймээс би өөртөө илүү ойр сайн мэддэг зүйлсээ дурьдвал зүгээр гэж бодлоо. Төрийн байгууллагын хувьд дүүрэг, хороодоор тухайн иргэнд хамгийн ойр үйлчилж ажилладаг нийгмийн анхдагч нэгжүүдээр дамжуулан төсөлт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тухайлбал дүүрэг бүр Хөдөлмөр Халамж Үйлгээний хэлтэстэй. Хэлтэс нь дотроо хороо болгоныг хариуцсан нийгмийн ажилтантай байдаг. Эдгээр нийгмийн ажилтан бүр нь тухайн хариуцсан хорооддоо эмзэг бүлгийн айл өрхийн судалгаа явуулж тэдгээр айлуудаа ядуурлаас буруулах төсөлт хөтөлбөрүүдэд хамруулдаг. Мөн дүүргийн  Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс гадна хороо болгонд хороогоор дамжин хэрэгждэг ядуурлаас буруулах төсөл хөтөлбөрүүд байдаг. Эдгээр хөтөлбөрүүд нь хэн нэг хүнд зүгээр нэг бэлэн юм өгөөд орхих биш, цаашдаа өрхийн амжиргаагаа дээшлүүлэхийн тулд юу хийж чадах вэ гэдэг дээр нь үндэслэн хийдэг байна. Жишээлбэл  Хөдөлмөр Халамж Үйлгээний хэлтэсийн дэргэд хамтран ажилладаг магадлан итгэмжлэгдсэн маш олон сургалтын төвүүд байдаг /гар утас засах, тогооч, үсчин, худалдагч нярав, эсгий ноосоор юм хийх, гар урлал, арьсан урлал гэх мэт хүн гарын доорх материалаас гэртээ хийгээд өөрийнхөө амжилгааг дээшлүүлэх боломжтой сургалтууд/. Энэ сургалтуудад Улаанбаатар хотын иргэн бүр ямар ч үнэ төлбөргүй нэг удаа хамрагдах боломжтой байдаг. Харин хөдөөний иргэдийн хувьд эдгээр сургалтуудад хамрагдах боломж байдаггүй. Төрийн байгууллагын хүрч чадахгүй байгаа иргэдэд ТББ-ууд хүрч ажилладаг. Тиймээс манай ФЛОМ байгууллага болон УБХЭЗ-ийн хамтран хөдөө орон нутгаас шилжин ирсэн, ажил мэргэжилгүй, иргэний бичиг баримтаа хотын болгож чадаагүй, эсвэл гээсэн эмэгтэйчүүдэд зориулсан “Шинэ Түлхүүр” төслйин хэрэгжүүлдэг юм. Манай төслийн бусад ТББ-ын хэрэгжүүлдэг төслөөс ялгарах нэг онцлог нь төрийн байгууллагатай хамтран ажилладаг явдал юм. Ихэнх ТББ-ын төсөл бие дааж хэрэгждэг бол “Шинэ Түрхүүр” төсөл нь тухайн нэг сонгосон дүүрэг, хороотойгоо хамтран ажилладаг  төр болон ТББ-ын уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа юм./Энэ төслийн талаар та бүхэн сайн мэдэж байгаа болхоор товчхон дурьдлаа/. Энэ мэт маш олон төсөлт хөтөлбөрүүд хэрэгждэг боловч ядуулын тоо багасаагүй л байна. Эндээс хархад хүний хөгжлийн талаар явуулж байгаа төсөлт хөтөлбөрүүд нь тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй байна.

Хүн өөрийн санаачлагаар ядууралтай хэрхэн тэмцэж болох вэ? Ядуурлыг арилгах ямар боломжууд байна вэ? Жишээ гарган өөрийн санаагаар бичнэ үү. Миний бодлоос ядуурлаас гарахын тулд ямар ч хүн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Өөрийн байгаа орчин нөхцлөө өөрчлөн сайн сайхан амьдархын тулд өөрийн чадах чинээгээрээ хөдөлмөрлөн тэмцэх хэрэгтэй. Гэвч манай Монголын ядуу гэгдэх хүмүүс амьдралаа өөрчлөхөөс илүү өөрсдийн амьдралдаа дасчихсан, харин ч ядуу байвал хүн надад юм өгнө гэсэн хандлагай болчихсон бэлэнчлэх сэтгэлгээтэй юм шиг санагддаг. Энэ бол маш харамсалтай. Хүнтэй л адил гар хөлтэй, ухаан санаатай, эрүүл хэрнээ өөрийнхөө арчаагүй байдлаас болж нэн ядуу гэдэг нэр томъёонд харьяалагддаг олон хүн байгаа нь их харамсалтай. Хэн ч харсан хөдөлмөр эрхэлж чадхаар сайхан бие, нас байхад зүгээр л ингээд явж байхад болдог юм өө гэсэн бодолтой залуучууд өнөөдөр маш их байна. Гэхдээ эдгээр ухамсар нь доройтсон хүмүүс гадна амьдарлынхаа төлөө тэмцдэг маш олон иргэд байгаад би их баярлаж явдаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодотголтой хэрнээ өөрийнхөө болон гэр бүлийнхээ  сайн сайханы төлөө чадах чинээгээрээ тэмцэж яваа олон сайхан хүмүүс байгаа.  Хэдэн жилийн өмнө 25-р суваг ТВ-р гардаг “Танайд хоноё” нэвтрүүлгээр элэгний хорт хавдартай, 2 жаахан хүүтэй Тунгалаг гэдэг нэгэн эмэгтэйгийнд хонож байгаа гарсан. Тэр эмэгтэй өөрөө хүнд өвчтэй, хүүхдүүд нь бага ч хөлсөлж амьдардаг гэр ямар ч айлаас дутхааргүй цэвэрхэн, 2 хүү ч бусдын хүүхдээс дутхааргүй цэвэрхэн хувцастай сайхан айл харагдсан. Тунгалаг бүсгүй сурвалжлагчтай ярилцах зуураа “Хүн хичнээн ядуу ч савангийн мөнгө олддог л байхгүй юу” гэж хэлсэн тэр үг Монголын ард түмний олонхын сэтгэл хүсэн. Олон хүмүүс тэр үгийг сонсохдоо нулмис дусан сэтгэл нь догдолж байсан. Тиймээс ч хүмүүс тэр эмэгтэйд сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн. Тэр ядарсан эмэгтэй хичнээн хүнд өвчтэй ч хоёр хөөрхөн үрийнхээ төлөө, өөрийнхөө төлөө чадлынхаа хэрээр хэрэхэн тэмцэж, хөдөлмөрлөж байгааг харсан  олон хүний сэтгэл их хөдөлсөн. Хүн хичнээн ядуу ч өөрийгөө цэвэрхэн сайхан аваад явж болдог гэдгийг тэр эмэгтэй харуулсан. Би ядуу, би өвчтэй гээд хүнээс илүү хараад байвал хэн ч өөдлөхгүй. Харин чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулдаг байх нь чухал гэж бодож байна. Өөр нэгэн жишээ дурьдвал саяхан зурагтаар арьсан урлал хийдэг нэгэн хүний тухай гарч байсан. 40 гаран насны эр олон жилийн өмнө барилга дээр ажллаж байгаад өндрөөс унаж нуруу нугалны гэмтэлтэй болжээ. Анх гэмтэл авсныхаа дараа маш их сэтгэлээр унаж, ингэж амьдарснаас үхэх нь дээр байхсан хэмээн бодож байсан ах маань эхнэрийнхээ зөвлснөөр залуудаа хийж байсан эсгийн  урлалын бүтээлээ хийж эхэлсэн байна. Эхэн үедээ жижиг түлхүүрийн оосол, утасны зүүлт зэргийг хийдэг байсан бол одоо улам өгрөжиж өнгө үзэмтэй том бүтээлүүд хийж борлуулдаг болсон байна. Түүний гэр бүлийхэн хүүхдүүд нь аавынхаа  бяцхан бизнест их тусладаг, том охин нь эсгийн дээр зураг зурдаг бол 2 ба хүү нь хийсэн бүтээлийг нь ууталж өгдөг. Аав нь хүүхдүүдээ зүгээр нэг ажилуулдаггүй бага хэмжээний тохирсон цалин өгч урамжуулдаг, хүүхдүүд нь тэр мөнгөө цуглуулж байгаад хичээлийн хэрэгсэл, хувцас зэрэг хэрэгтэй зүйлээ авдаг байна. Одоо түүний нэг улиралын дундаж орлого 1 сая төгрөг болсон байна. Энэ мэтээр хүн бүр өөрийн чадах зүйлээ хйиж хөдөлмөрлөн олсон хэдэн бор төгрөгөө зөв зүйлд зарцуулж сурвал ядуурлаас гарах боломжтой юм.

 Монголд ядуурал юунаас болж гарч байна вэ? Учир шалтгаануудыг жишээ гарган бичнэ үү. Ядуурлаас болж гарах хор ушгуудыг олон талаас нь тайлбарлан бичнэ үү. /Эрүүл мэнд, ус, хоол хүнс, тэжээл гэх мэт/

Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно гэж тодорхолсон байна. Би урьд нь ядуурал, ядуу хүн гэхээр нөгөө л муу хуцастай, гуйлга гүйсан хүмүүсийг төсөөлдөг байлаа. Гэхдээ яг үнэндээ ядуурлын талаар сайн ойлголтгүй байжээ. Харин энэ удаагийн модулиар ядуурлын талаар олон маш олон зүйлийн онолын хувьд сурч мэдлээ. Улс орон бүр өөрийн гэсэн жишгээр ядуу хүнээ тодорхойлдог, манай орны хувьд сард 62500-өөс доош орлоготой хүнийг нэн ядуу гэж тодорхойлдог. Хамгийн сүүлд 2007 онд нийт 11200 хүнд хийсэн түүвэр судалгаагаар нийт хүн амын 35,2% нь ядуу гэж гаржээ. Нийт хүн амын 3-с илүү хувь нь ядуу байна гэдэг маш их тоо. Ядуулын маш олон шалтгаан байгаа - ажилгүйдэл, - эрүүл мэндийн байдал, - архидалт болон мансуурах, - бичиг баримтгүй байх, - мэргэжил боловсролгүй байдал зэрэг маш олон зүйл байгаа. Гэхдээ миний хувьд хамгийн том шалгаан бол ажигүйдэл болов уу гэж бодож байна. Манай оронд ажигүйдэл маш их байдаг. Хаа сайгүй л ажил хийх нөхцөл ажлын байр хомос байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт их байдаг. Зуд, ган гачиг гээд байгалын гамшигт малаа алдсан хийх юмгүй болсон иргэд ажилгүйдлээс болж хотод сууршин ирхээр ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Тэдгээр хүмүүс хот бараадан ирж байгаа тэдэнд ажил олж хийнэ гэдэг маш хүнд даваа. Ямар ч мэргэжилгүй, сайн боловсрол эзэмшээгүй хүмүүст хар бор ажил л олдоно. Тэр нь мэдээж цалин багатай. Олсон хэдэн төгрөг нь амьдралд нь бараг хүрэлцээгүй байдаг. Сайн хүнс тэжээл идэж, чанартай хувцас өмсөж, сайхан гэр оронд амьдарч чаддаггүй. Олсон жаахан мөнгөөрөө өдөр хоногийг залгуулах гэж аль хямдхан гэснээр нь голоо зогоодог хүмүүс олон байгаа. Ганцхан хар бор ажил хийдэг хүмүүсээр зогсохгүй жирийн ажилчид ч ядуу гэсэн тодорхойлолтонд хамрагдсаар байгаа. Үүнээс хархад манай оронд хөдөлмөрийн үнэлэмж маш муу байгаа яадууралд нөлөөлж байгаа юм. Зөвхөн хар бор ажил хийдэг бага цалинтай хүмүүс гэлтгүй дундаж цалин авдаг бидний хувьд ч авсан цалин нь амьдралд ньтөдийлэн хүрэлцэхгүй өдөр хоног өнгөрүүлж байгаа юм чинь ямар ч хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн хувьд түүнээс хэцүү байх нь ойлгомжтой. Ядуурлын бас нэг том шалтгаан бол архи, тамхи болон бусад хорт зуршлууд орох болов уу. Хүн хичнээн ажил хөдөлмөр эрхэллээ ч гэсэн олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол амьдралд нь ямар ч нэмэргүй. Мөнгө олоод олхынхоо хэрээр архи уудаг, тамхи татдаг эсвэл муритай тоглоом тоглож мөнгө үрдэг, ямар нэг зугаа цэнгэлд зориулдаг хүн олон байгаа. Тэд амьдралдаа хэрэгцээтэй зүйлдээ биш харин ч амьдралыг муутгах зүйлд зарцуулдаг өөрсдийгөө төдийгүй гэр бүлийнхнийгээ нь зовоон, хэцүү байдалд оруулдаг. Ядуурлын бас нэгэн том шалтгаан бол эрүүл мэндийн байдал гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй ямар ч хөдөлмөрийн чадваргүй хүний хувьд Төрөөс олгодог багахан хэмжээний группын хэдэн төгрөгнөөс өөр орлогогүй байдаг. Тэр мөнгө нь хүнд өвчтэй хүн эм тариагаа ч авч хүрдэггүй. Ийм өвчтэй хүнтэй гэр бүлд санхүүгийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд маш хүндрэлтэй байдаг. Айлд нэг л хүнд өвчтэй хүн байхад зөхөн идэж ууж, хувцаслахаар гадна эм тарианы мөнгө маш их хэрэгтэй болдог. Их хэмжээний эм тариа, асаргаа шаардлагатай хүн байдаг жирийн гэр бүл ихэвчлэн ядуу гэсэн тодотголд байдаг. За тэгээд ганц бие хөдөлмөрийн чадваргүй хүний хувьд түүнээс хэцүү байх нь ойлгомжтой, бүүр бодхоос аймар санагдаж байна. Энэ мэт ядуурлын маш олон шалгаан байгаа. Ядуурлаас болж гарах хор уршиг ч маш их. Ихэвчлэн тохиолддог хор уршиг гэвэл хоол тэжээлийн дутагдал байдаг. Чанартай хүнс тэр болгон хэрэглэж чадахгүй, буруу хооллотоос болж өвчин тусах нь их байдаг. Манай орны хувьд хүмүүс тэр болгон витаминлаг, тэжээлэг хоол хэрэглэж чаддаггүй. Жирийн айлийн холны цэсэнд мах, гурил, ногоо төдийхнөөр л аргалдаг. Харин ядуу айлуудын хувьд тэр болгон мах ногоо зэргийг хэрэглээд байж чаддаггүй. Цувдаа толгой зэргээр голоо зогоодог айл өрх олон байдаг. Үүнээс болж дотор өвчин маш их гардаг. Чанартай сайн хоол хүнс хэрэглээгүйгээс  гадна буруу хоололсноос болж ходоод болон элэг цөс гээд дотор эрхтний хавдар туссан хүмүүс олон байдаг. Мөн бага насандаа хоол тэжээлийн дутагдалд олж байсан хүмүүс том болоод өвчинд өртөх нь амархан байдаг. Иймэрхүү хүмүүс ямар нэг нийтийг хамарсан халдвалт өвчин зэрэгт амархан өртөх магадлал их байдаг.

Хоол тэжээлээс  гадна ядуурлаас болж боловсрол  эзэмших тал дээр маш их хүндрэл  гардаг. Ядуу гэгдэх тодотголтой хүмүүсийн  ихэнд нь сургуульд сураагүй 4-р  анги төссөн, бүрэн бус дунд боловсролтой байдаг. Цөөн хэд нь л 10-р анга төссөн байдаг. Эдгээр хүмүүс амьдралын байдлаас болоод сургууль завсардаж ажил хийсэн, зарим нь өөрөө хичнээн суухыг  хүссэн ч эцэг эх нь сургуулиас нь гаргасан  байдаг. Ядуу гэр бүлд өссөж байгаа эдгээр хүүхдүүдийн ирээдүй үнэхээр хэцүү. Нэг ядуу гэр бүлд өссөн 3 хүүхэд байхад тэр хэмжээний ядуу гэр бүл нэмэгдэн гарсаар л байна. Манай төсөлд хамрагдсан нэг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй нэг гэрт 14-лээ амьдардаг. Өөрөө бол их хөдөлгөөнтэй, янз бүрийн юм хийгээд зарчихдаг амжиргаатай. Гэвч гэр бүлд нь татлаа их байдаг учир олигтой дээшилж чаддаггүй. Иймэрхүү амьдралтай хүмүүс олон. Гэхдээ саарийн хажуугаар өөрийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлээр амьралаа өөрчилсөн хүмүүс ч олон байдаг. Ядуу гэх тодотголтой хүмүүст тулгардаг бас нэг асуудал нь бичиг баримтын зөрчил. Эдгээр хүмүүс мэдээллээс маш хол байдаас болж бичиг баримтаа яаж авах талаар сайн мэддэггүй. Бичиг баримтгүйгээсээ болоод төрөөс өгч байгаа мөнгө, янз бүрийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүмүүс ч их байдаг. Уг нь хүн бүр дор бүрнээ өөрийн гэсэн хөдөлмөр эрхэлдэг, олсон хэдэн төгрөөгөө зөв зарцуулж чаддаг, үндсэн үүргээ өөрийнхөө хэмжээнд биелүүлдэг байвал, улсаас тэрийг нь дэмжээд өгдөг байвал ядуурал бага ч гэсэн багасах байх даа.

 
Хишигжаргал. Төрийн байгууллага болон ТББ, НҮБ ядуурлаас гарах,  хүний хөгжлийн төлөө ямар арга хэмжээ авч, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? Эдгээр нь хэр зэрэг үр дүнд хүрч байна вэ? Ядуурлыг арилгах ямар боломжууд байна вэ? Жишээ гарган өөрийн санаагаар бичнэ үү.

Манай улсад ядуурлыг бууруулах үйл ажиллагаа их байдаг. Харин тэдгээр нь үр дүнд хэр хүрч байна вэ гэдэг байна. Харагдаж байгаагаар ядуурал улам нэмэгдээд байгаа юм шиг байна. Засгийн газрын  ядуурлын шугамаас доогуур орлогтой хүн амын эзлэх хувийг 2015 он гэхэд 2 дахин бууруулна гэсэн зорилтын хэрэгжэлтээс үзхэд 2002-2006 онд ядуурлын түвшин дөнгөж 3,9 пунктээр буурчээ. Ядуурал нь зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй, хөгжингүй орнуудад ч байдаг үзэгдэл гэдгийг хүний хөгжлийн ядуурлын итгэлүүд харуулж чадсан. Түүнлэн, хүний хөгжлийн дундаж ахиц дэвшил нь хоорондоо маш ойрхон байгаа улс орнуудын хувьд хүний хөгжлийн байдал ямар байгааг илүү тод томруун харах боломжийг Хүний хөгжлийн ядуурлын индекц нь харуулдаг. Аливаа улсын хүний хөгжлийн түвшин өндөр байна гэдэг нь, хүний ядуурал бага байна гэсэн үг биш юм. Нэгдсэн үндэсний байгууллага манай улсад ядуурлаас гарах томоохон янз бүрйин хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг.  Ганц манай улс оронд биш дэлхий ядуу улс орон бүрт энэ үйл ажиллагаа явуулдаг. Мөн зарим нэг төрийн бус байгууллагуудад хүртэл үйл ажиллагаа явуулж төсөл хэрэгжиж зарим нэг нь амжилтай сайн байгаа төслүүд хүртэл байгаа билээ. Засгийн газраас ажлын байрыг хүртэл нэмэгдүүлсэн билээ. УИХ-аар Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа энэ үед ядууралыг арилгах асуудал  маш ихээр гарч ирэх боллоо.

2004 онд гэхэд 20 гаруй тэрбумыг ядуурлыг арилгах  чиглэлд зарцуулж байсан бол 2008 он буюу 4 жилийн дотор гэхэд л 218 тэрбумд хүрчээ. Хөрөнгө мөнгө зарснаар ядуурал буурдаг бол ядуурлын хэмжээ  үүний эсрэг байх ёстой байсан боловч ингэсэнгүй.  Тоо баримтаас үзэхэд сүүлийн 14 жилд ядуурлын хэмжээ ердөө 1.2 хувь л буурсан байна.  Үүнээс харахад Монголын Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд ядуурлыг 2 дахин бууруулж 17-18 орчим хувьд хүргэнэ гэсэн нь биелэхгүй бололтой. Энэ зорилтод тусгаснаар өдийд гэхэд ядуурлын хувь хэмжээ бараг 30-аас доош  ороод ирэх ёстой атал өнөөх л 10 жилийн өмнө хэлж байсан 35 хувиасаа төдий л доошлоогүй байна.  Энэ тухай саяхан Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хурлаар хэлэлцсэн юм. Мөн ядуу өрх айлын цахилгааны төлбөрийг хүртэл буулуулсан арга хэмжээ засгийн газраас аваад багаа хирнээ ядуурал буухгүй байна. Энэ юунаас болж байна вэ гэдэг том асуудал гарч ирж байна. Миний бодлоор эхлээд хүмүүсийг оюуны ядууралаас гаргах хэрэгтэй. Хүмүүс их оюуны ядууралд орсон байна. Энэ нь гадна гудамжинд биеэ авч явах байдал эсвэл бусадтай харицаж байгаа байдлаас илэрхий харагдаж байна. Дээд боловсролтой хүн ч тэр боловсрол багатай хүн ч адил оюуны ядуурал байна.  Харин улс орон, ард иргэд маань юунаас болж ядуурч байна гэдгийг ил тодоор таниулан суртачлах, ядуурал гэж юу вэ гэдгийг заах хэрэгтэй байна. Мэдээж магадгүй хүн бүр үүнтэй санал нийлэхгүй байх би дээд боловсролтой би оюуны ядууралд ороогүй гэх байх. Тэгвэл дээр дурдсан ядуурлыг арилгах асуудалд зарцуулагдах мөнгө хаа байна вэ? Ядуурал яагаад арилахгүй байгаа юм бэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Манай улсад хүмүүст дэндүү их тусламж, халамж үнэгүй тараагдаж байна. Энэ нь хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож залхууралд хүргэж байна. Хэн ч ажил хийж мөнгө олж улс эх орондоо болон гэр бүлдээ хувь нэмэр оруулхыг бодохгүй байна. Харин зүгээр хаана юм өгч байна, би ядуу гэсэн утгаар авахыг их хүсэж байна. Мөн бусад Төрийн бус байгууллагууд  төрөл бүрийн мэрэгжил олгох сургалт явуулж мэрэгжилгүй хүмүүсийг мэрэгжилтэй болгож байна. Харин тэр мэрэгжил эзэмшээд төгссөн хүмүүс ихэнх нь тэр мэрэгжилээр ажилахгүй байна. Зөвхөн үнэгүй юм чинь сураад авье гэсэн сэтгэлээр сурч байгаа нь их харамсалтай. Харин тэд эхлээд би ямар мэрэгжилтэй болмоор байна. Юуг илүү хийх чадвар надаа байгаа билээ, төгсөөд энэ мэрэгжлээр ажлын байр хэр байгаа билээ гэдгийг хардаггүй. Харин дээрх зүйлийг өөрөөсөө асууж байж мэрэгжилээ сонгон сурах хэрэгтэй байна. Түүнээс биш үнэгүй юм хүн сураад, үнэгүй өгсөн хоол хүнсийг авснаар хүн ядууралаас гарч чадахгүй. Харин миний бодлоор бол  хүн бүр ажил хийж, татвараа улс эх ородоо оруулах хэрэгтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Мэдээж ганц энэ асуудлаар ядуурлаас гарахгүй харин бага ч гэсэн өөрчлөлт орно. Манай оронд сүүлийн жилүүдэд баян хоосоны ялгаа их гарч байна. Зарим хүмүүс их баян байна. Энэ баян хоосоны ялгаа нь эдийн засгын төлөвлөлт муугаас ийм байдал бий болж байна. “Улс баян бол иргэн баян” гэж дээр үеийн зүр үг байдаг энэ үг нь их ортой үг юм. Харин манайд ардчилал хөгжиснөөс хойш “Иргэн баян бол улс баян” гэдэг болсон. Иргэн баян байж улс ороноо хөгжүүлнэ гэж үзэж байгаа нь их буруу байна. Хүний шунал гэж хэзээ ч дуусахгүй. Баян хүмүүс баяжаад байгаа хирнээ улс эх орондоо хийж байгаа зүйл алга байна. Зөвхөн өөрийнхөө санхүүг яаж өсгөх вэ? Яаж мөнгтэй болох вэ гэсэн бодолтой байна. Ийм байхад яаж улс орноо ядуурлаас гарах вэ дээ?  Хэн нэгэн хүнд хээл хахуул өгч бусдыг уруу татан өөрийн гэм нүгэлдээ ашиглаж байна. Харин баячуудын буянаар улаанбаатар хот маань гоё сайхан өндөр байшин барилгатай  болж байгаагаас өөр зүйл алга байна. Харин тэр байшин барилгаар улс орон ядуурлаас гардаг бол болж байна. Даанч тэд нь зүгээр нэг харагдах зүйл байгаа нь харамсалтай байна. 
Энхсайхан. Төрийн байгууллага болон ТББ, НҮБ ядуурлаас гарах , хүний хөгжлийн төлөө ямар арга хэмжээ авч ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? Эдгээр нь хэр зэрэг үр дүнд хүрч байна вэ? Хүн өөрийн санаачлагаар ядууралтай хэрхэн тэмцэж болох вэ? Ядуурлыг арилгах ямар боломжууд байна вэ? Жишээ гарган өөрийн санаагаар бичнэ үү. Төрийн бодлогын хэмжээнд МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Мянганы хөгжлийн зорилт”ын 1-р зорилго болгон “Ядуурал ба өлсгөлөнг бууруулах” гэсэн зорилтыг хэрэгжүүлж байна. Өөр бусад төрийн бус байгууллагууд чдуурлаас гарах олон үйл ажиллагааг чвуулж байна. Жишээ болох олон байгууллага байна. Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого , засгийн газрын үйл үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг нь ядуурлыг бууруулах , иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг гол зорилго болгон ажиллаж байна. Мөн дээрх чиглэлээр олон улсын  байгууллагын дэмжлэгтэй дараах хөтөлбөр , төслүүд хэрэгжиж байна. Үүнд: Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр, Тогтвортой амьжиргаа төсөл, Ядуурлын судалгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Хөдөөгийн ядуурлыг тогтвортой бууруулах хөтөлбөр ,Албан бус эдийн засаг ядуурал хөдөлмөр эрхлэлт төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрийг онцлон дурдсан байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс Архангайд /миний мэдэхээр/ хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл , тогтвортой амьжиргаа төсөл /энэ нь 2-рт шатандаа явж байгаа/тус тус хэрэгжиж байна. Үр дүнгийн хувьд надад  нарийн сайн мэдээлэл байхгүй боловч гайгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн саяханаас эхэлсэн UBS телевизээр явж байгаа “Гэртээ харих зам “зорилтот нэвтрүүлгийн төсөл байгаа энэ төсөл нь НХХЯ тай хамтран ажиллаж байгаа юм. Энэ төслийн явуулж буй үйл ажиллагааг долоо хоногт 2 удаа телевизээр нэвтрүүлдэг. Энэ ньгудамжны тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилготой төсөн. Гэвч зөвхөн хүүхдүүдийг хамруулаад зогсохгүй тэдгээр хүүхдүүд гухам яагаад тэнэмэл болж байна ,гэр бүл нь ямар байна , тэдэнд хэрэгцээтэй зүйл юу байна , юу нь болж байна , юу нь болохгүй байна гэх мэтээр маш их өргөх хүрээг хамарсан сайн төсөл болсон гэж миний хувьд дүгнэж байгаа. Энэ төслийн хүрээнд олон хүүхдүүд тэнэмэл амьдрлаас салж олон аав, ээж архины асуудалаас салж, олон гэр бүл орох оронтой болж элэг бүтэн сайхан амьдрана  гэдэгт би итгэлтэй байгаа. Мөн манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон ТББ болон Олон улсын байгууллагууд мөн ядуурлыг бууруулах өөр өөрийн хэмжээнд дэмжин оролцож байгаа юм. Жишээ нь: Дэлхийн Зөн Олон улсын байгууллага/энэ байгууллага  хүүхдээр нь дамжуулан гэр бүлийг дэмждэг, бас хүмүүсийг нэгтгэн  бүл болгон ажил эрхлүүлдэг./ , Мерси –кор олон улсын байгууллага /эднийх өрхийн үйлдвэрлэл , хоршоо нөхөрлөлийг дэмждэг, барьцаа хөрөнгө багатай хүмүүс банкнаас зээл авахад барьцаа гаргаж  тусалдаг, / , ФЛОМ байгууллага /эдний ноосны сургалтаар дамжин олон хүн өрхийн өөрийн гэсэн орлоготой болсон . Зөвхөн Архангайд л гэхэд  ноосон урлалаар орлого олдог 10 гаруй өрх байгаа/.Мөн зарим санхүүгийн байгууллага т дэмжих зээл олгодог. Мөн энэ хавар манай энд олон ажилгүй хүмүүсийг түр ажлын байраар хангаж \од тарих, хайс будах, гудамж талбай цэвэрлэх зэрэг ажлууд хийлгэж тодорхой орлоготой болгож байгаа нь ядуулын эсрэг явуулж байгаа нэг хэлбэрийн үр юм. Хүн хамгийн гол нь ажлыг бага эж гололгүй хийж байж сая амьдрал тогтвортой жигд болдог. Монголын мэргэн үгэнд ,,Ажил хүннийг голохоос, хүн ажлыг голохгүй,, гэж ярьдаг. Би энэ үгтэй санал нэг байдаг. Зарим хүмүүсийг харахад ямар нэгэн орлогогүй байж энэ ажлыг хийхгүй гэж голдог. Энэ нь хүмүүсийн сэтгэхүиг өөрчлөх хэрэгтэй ч харуулдаг. Мөн нэг багш ярьж байсан,, Эрэгтэй хүн  бөөнөөр нь мөнгө олох ажил хийх гээд хүлээж, хүлээж бөөн хийдэг, харин эмэгтэй хүн бага цалинтай байсан ч хамаагүй ажил голохгүй хийдэг тул байнга орлоготой байж чаддаг гэж ярьсан энэ их үнэн    санагдсан. Миний бодлоор Монгол улс ядуурлаас гарахын тулд 1төр засгийн хүрээнд 2 зөв шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ доод шатандаа үнэн зөв сайн хэрэгжүүлэх шаадлагатай. Ард түмнээ сонгож үнэн амьдрал дээр хүмүүс хэрхэн амьдарч байгааг ойлгож мэдэрч, хүмүүсээ гололгүй санал гомдлыг сонсох хэрэгтэй зөв саналуудыг авч хууль, тогтоомждоо тусгадаг байгаасай. Аливаа ард түмний үргэлжлэн хүүхэд байдаг. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсрол эрүүл мэндэд анхаарч гол нь багаас нь оюун ухааныг зөв төлөвшүүлж ядуурал юунаас гардагийг яс маханд нь шингээж өгөх хэрэгтэй. Хүүхэд бүхэнд сурах орчин, эрүүл байх орчинг бүрдүүлэхэд төрийн түшээд бусад ТББ-уудтай хамтраад их зүйлийг хийх байх гэж найдаж байна. Өмнө олгодог байсан хүүхдийн мөнгийг эргүүлж олгох талаар их хурал  , засгийн газрын хэмжээнд яригдаж байна. Энэ асуудал нааштай шийдэгдвэл огт орлогогүй ядуу айлд нэмэртэй байх гэж бодож байна. Хамгийн гол ядуурлын эсрэг , ард

түмний амьжиргааг дээшлүүлэх зорилготой явуулж буй үйл ажиллагаа нь яг зориулагдсан даврагатаа хүрч, хэрэгцээтэй хүмүүстээ хүрдэг байхад шат шатны байгууллагууд анхаарах хэрэгтэй. Манай улсад хамгийн том асуудал бол аливаа нэгэн тусламж ,үйлчилгээ нь зориулагдсан эзэндээ биш тухайн албан тушаалтны танил тал , ойр дотныхонд очдог асуудал юм. Тиймээс тухайн төслийг хэргжүүлэгч нь энэ тал дээр анхаардаг байгаасай гэж бодож байна. Эхлээд  төр, засгаас болон ТББ-уудаас явуулж буй ядуурлын эсрэг хөтөлбөрүүд  зохих эзэндээ хүрдэг болсоны дараа тодорхой үр дүнд хүрэх болно. Манай улсын хувьд ядууралд нөлөөлж байгаа зүйлсийн нэг нь зан заншилтай холбоотой. Учир нь ямар ч хүн хүүхдүүдээ том болсон хойно нь ч орхилгүй зүүгдээстэй л явдаг. Хүүхдүүд нь ажил хийхгүй бол аав ,ээж нь хоол ундыг нь бэлдэж өгдөг. Үүнээс болж ихэнх хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог ба ажил хийх хүсэлгүй болдог. Хүн ажил хийхгүй байсан ч айлаар явад хоолоо олж идээд байж болох  ийм л зан заншилаас болж зарим хүмүүс хэт бэлэнчлэх дуртай болсон . Одоо энэ байдлаасаа салж хүн бүр хөдөлмөрлөж байж амьдрах цаг ирсэнийг санах хэрэгтэй.
Дөмөн. Òºðèéí áàéãóóëëàãà áîëîí ÒÁÁ, ͯÁ ÿäóóðëààñ ãàðàõ, õ¿íèé õºãæëèéí òºëºº ÿìàð àðãà õýìæýý àâ÷, ÿìàð ¿éë àæèëëàãàà õýðýãæ¿¿ëæ áàéíà âý? Ýäãýýð íü õýð çýðýã ¿ð ä¿íä õ¿ð÷ áàéíà âý?

ͯÁ íü ¯íäýñíèé ñòàòèñòèêèéí ãàçðààñ ãàðãàñàí ñóäàëãààí äýýð ¿íäýñëýí ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã áºãººä òýä íýã õ¿íä íýã ñàðä íîîãäîõ ìºíãºíººñ äîîãóóð õýìæýýíä áàéãàà àéë ºðõèéã ÿäóó àéë, òýðõ¿¿ äîîä ò¿âøèíã íü ÿäóóðëûí ò¿âøèí ãýæ íýðëýæýý. Ìàíàé óëñûí õóâüä ÿäóóðëûí ò¿âøèíã 62500 òºãðºã ãýæ òîãòîîñîí áàéíà. Ýíýõ¿¿ ñóäàëãààíû äàãóó Ìîíãîë óëñûí íèéò õ¿í àìûí 30% õóâü áóþó 930000 õ¿í íü ÿäóó ãýæ ãàðñàí áàéãàà. ͯÁ íü ýíý ñóäàëãààí äýýð ¿íäýñëýýä ÿäóóðàëòàé òýìöýõ, ÿäóóðëûã áóóðóóëàõ îëîí ÿíçûí ñòðàòåãè áîëîâñðóóëàí àæèëëàæ, ãàðàõ àðãà çàì õàéæ áàéãàà ÷ äîðâèòîé ¿ð ä¿í ãàðàõã¿é áàéíà. ̺í ͯÁ-ýýñ ãàäíà îëîí ÒÁÁ-óóä òºðèéí áîëîí òºðèéí áóñ áàéãóóëëàãóóä, õ¿íèé õºãæëèéí òºâòýé õàìòðàí òóñëàìæ ¿ç¿¿ëýõ, ñóðãàëòàíä õàìðóóëàõ, àæèë òºðºëä çóó÷ëàõ, çýðýã îëîí ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéãàà ÷ Ìîíãîëä ÿäóóðàë áàéñààð áàéíà. Òýãýõëýýð ÿäóóðàëòàé òýìöýõ, ÿäóóðëûã áóóðóóëàõàä õóâü õ¿íèé ñàíàà÷ëàãà ÷ ÷óõàë. ßàãààä ãýâýë õýäèéãýýð èéì îëîí áàéãóóëëàãóóä ÿíç ÿíçûí áàéäëààð ÿäóóðëûã áóóðóóëàõûã õè÷ýýí àæèëëàæ áàéãàà ÷ ÿã õ¿íýý îëæ òóñàëæ ÷àäàõã¿é, ýñâýë õ¿íä áýëýí÷ëýõ ñýòãýëãýý òºð¿¿ëýõ ÿâäàë àæèãëàãäàæ áàéíà. Ãýõäýý òýäãýýð áàéãóóëëàãà õàìò îëíû òóñëàìæ äýìæëýã, õèéæ áóé àæëûã íü áàñ ¿ã¿éñãýæ áîëîõã¿é. Ýíý á¿õèé ë ¿éë àæèëëàãààãààð äàìæóóëàí òóñ äýìèéã íü õ¿ðòýæ áàéãàà îëîí õ¿í áèé. Öàãàà îëñîí äýìæëýã îëîí. Æèøýý íü: Ãýíýòèéí áàéãàëèéí ãàìøèã áîëæ îëîí õ¿í ãýð îðîíã¿é áîëîõ, õ¿í àìü íàñàà àëäàõ, ýä õºðºí㺺𺺠õîõèðîõ çýðýã îëîí õ¿íä õýö¿¿ ¿å áîëîõîä òºðèéí áîëîí ÒÁÁ-óóä, ͯÁ, òºð çàñàã, õ¿í àðä á¿ãä ñýòãýë íü çîâíèæ, ÷àäàõ ÿäàõààðàà òóñàëäàã. Çóä áîëîõîä ìàë÷äàä ìàëûí íýìíýý, ëàà, ø¿äýíç ºãºõ, ãóðèë, áóäàà, äóëààí õóâöàñ çýðãèéã ºãäºã. ßäóó àéë ºðõèéí õ¿ì¿¿ñèéã ìýðãýæëèéí ñóðãàëòàíä õàìðóóëæ ìýðãýæèëòýé áîëãîõ, áè÷èã áàðèìòòàé áîëãîõ, ãýð îðîí ºãºõ, àæèëä çóó÷èëæ îðóóëàõ çýðýã îëîí ç¿éë õèéäýã.

Õ¿í ººðèéí ñàíàà÷ëàãààð ÿäóóðàëòàé õýðõýí òýìöýæ áîëîõ âý? ßäóóðëûã àðèëãàõ ÿìàð áîëîìæóóä áàéíà âý? Æèøýý ãàðãàí ººðèéí ñàíààãààð áè÷íý ¿¿?

ßäóóðàëòàé òýìöýõ, ÿäóóðëûã áóóðóóëàõàä íºëººëºõ ãîë õ¿÷ íü õ¿í ººðºº þì. Òóñàëæ äýìæýýä áàéõàä ººäºëäºãã¿é àéë áàéäàã. Òèéì õ¿ì¿¿ñ õ¿íèé òºëºº àìüäàð÷ áàéãàà þì øèã, àìüäðàëä ÿìàð ÷ èäýâõã¿é, ¿ð õ¿¿õäýýðýý ãóéëãà ãóéëãóóëàõ, ýñâýë ººðñ人 õ¿¿õäýý ãóäàìæèíä àâ÷ ñóóí õ¿ì¿¿ñýýð ºðºâä¿¿ëýí ìºí㺠àâàõ, õ¿¿õäèéí ìºí㺺 àâààä àðõè óóõ, õ¿¿õäýýðýý çàõ äýýð òýðýã ò¿ð¿¿ëýõ, í¿¿ðñ çàðóóëàõ çýðãýý𠺺ðèé㺺 òºäèéã¿é ¿ð õ¿¿õäýý õ¿ðòýë çîâîîäîã. Òýä ÿäóó ãýñýí íýðýýð òºð çàñãààñ ãàð õàðàí ñóóõûã õ¿ñäýã. Ìºí ¿ð õ¿¿õäýý õîîë óíä ìóóòàé áàéëãàæ áàãààñ íü ºâ÷òýé áîëãîäîã. ªºðººð õýëáýë òèéì õ¿ì¿¿ñ áýëýí÷ëýõ ñýòãýëãýýòýé áîëæ, ººðºº õèéõ áèø, áóñäààñ ë àâàõ õ¿ñýëòýé áîëäîã áàéíà. Õàðèí èðñýí òóñëàìæ äýìæëýãèéã õ¿ëýýæ àâààä àìüäðàëàà ººä òàòñàí îëîí àéëóóä ÷ áèé. Æèøýý íü: Ñàÿõàí áîëòîë áàë÷èð îõèíòîéãîî òðàíøåéíä àìüäàð÷ áàéñàí íýã ãýð á¿ë áèé. Ýöýã ýõ íü àðõè óóäàã. Îõèí íü òýæýýëèéí äóòàãäàëòàé, ºâ÷òýé áîëñîí áàéñàí. Ñ1 òåëåâèçèéí õàìò îëîí ìýäýýëëèéí ìºðººð íü î÷èæ, áÿöõàí îõèíûã íü àâ÷ õ¿¿õýä àñðàí õàëàìæëàõ òºâä ºãºí àñðóóëæ, ýöýã ýõýä íü ãýð îðîíòîé áîëæ áàéæ õ¿¿õäýý ººðñºí äýýðýý àâàõ øààðäëàãà òàâüñàí áàéíà. Õàðèí îõèíû ýöýã ýõ îäîî õàÿãäàë ò¿¿õèé ýä, õóâàíöàð ñàâ öóãëóóëàí õºäºëìºðëºæ, îëñîí õýäýí òºãðºãºº îõèíòîéãîî õàìò ýëýã á¿òýí àìüäðàõ ãýð îðîíòîé áîëîõûí òóëä ººðñäèéí õ¿÷ýýð óðàìòàéãààð, ºäºð øºíºã¿é îõèíîî áîäîí àæèëëàæ áàéíà. Îõèíîî õóðäàí àâàõûí òóëä òýä àðõè óóõàà áîëèí, øèíý ãàçàð àâ÷, îäîî ãýðòýé áîëæ, àìüäðàëàà øèíýýð ýõýëæ áàéãàà íü ñàéõàí. Õ¿í á¿ð áóñäààñ òóñëàìæ õàðàí ñóóõ áèø, õàðèí ººðñäèéí õ¿÷ýýð ç¿òãýâýë áîëäîã þì áàéíà ãýñýí íýã æèøýý ýíý þì. Åð íü õ¿í ººðºº ë àìæèðãààòàé áàãà ãýëòã¿é þìûã þì áîëãîäîã áàéõ õýðýãòýé. Õ¿í ººðºº òýìöýõ ¸ñòîé ãýýä èéì õ¿ì¿¿ñò òóñëàõã¿é õàÿ÷èõàæ áîëîõã¿é. Õàðèí í¿äýý îëæ, öàãàà îëæ òóñëàõ õýðýãòýé. ¯íýõýýð òóñëàìæ äýìæëýãèéã õ¿ëýýæ àâààä àìüäðàëàà ººä íü òàòàæ ÷àäàæ áàéãàà õ¿ì¿¿ñò òóñëàõ íü ç¿éòýé. Èéì õ¿ì¿¿ñ õýðýãòýé ¿åäýý òóñëàìæ àâñàí áîë ýðãýýä õ¿íä õýðýãòýé ¿åä íü òóñëàõ ñýòãýëòýé, óðàì çîðèãòîé áîëíî.

̺í ÿäóóðëààñ ãàðàõ õîð óðøãóóäûã äýýð äóðäñàí. Îëîí õîð óðøãóóä áàéäàã òóë çºâõºí ººðèé㺺, çºâõºí ãýð á¿ëýý áèø áóñàä õ¿ì¿¿ñèéã áîäîëöîõ õýðýãòýé. ̺í õ¿í çºâõºí ººðºº òýìöýõ ¸ñòîé ãýýä äýíä¿¿ ãàíöààðàà ç¿òãýõ õýðýãã¿é. ¯íýõýý𠺺𺺠ãýð á¿ëýý àâààä ÿâàõ ÷àäàë äóòàæ áàéãàà áîë áóñàä õ¿ì¿¿ñò, òºðèéí áîëîí ÒÁÁ-óóäàä õàíäàæ, õàìòðàí àæèëëàõ õýðýãòýé.  ßäóó ãýäýã íýã òàëààñ ñàéðõààä áàéõ ç¿éë áèø áîëîâ÷ íºãºº òàëààñ ¿íýõýýð øààðäëàãàòàé áîë áóñäààñ òóñëàìæ õ¿ñýõ íü ç¿éòýé. Òóñëàìæ õ¿ñýõýýñýý è÷èæ ººðèé㺺 áîëîí ¿ð õ¿¿õäýý, àð ãýðèéíõíýý çààâàë õ¿íä áàéäàëä îðóóëàõ õýðýãã¿é. Õàðèí àâñàí òóñëàìæ äýìæëýãèéã ¿ð ä¿íòýéãýýð àøèãëàõ õýðýãòýé. Æèøýý íü: õ¿¿õäýý ñóðãóóëüä ñóðãàõ áîëîìæã¿é áàéãàà áîë ÿàæ ñóðãóóëüä ÿâóóëàõ, õ¿¿õäèéíõýý èðýýä¿éã áîäîæ áîëîâñðîëòîé áîëãîõ òàëààñ íü, çàëóó÷óóä àæèë îëäîõã¿é, ýçýìøñýí ìýðãýæèëã¿é áîë ¿íýã¿é íýã óäàà ñóðãàëòàíä õàìðàãäàõ áîëîìæòîé áàéäàã òóë ¿¿íèéãýý àøèãëàõ, õýâòðèéí õ¿íä ºâ÷òýé õ¿íòýé áºãººä òýð õ¿íèéõýý ýì òàðèàíû ìºíãèéã äèéëýõã¿é áàéãàà áîë òóõàéí ÷èãëýëýýð ¿éë àæèëëàãàà ÿâóóëäàã ãàçàð íü õàíäàõ çýðãýý𠺺ð äýýðýý äýíä¿¿ õ¿íä à÷àà ¿¿ðýëã¿é, íýðýëõýëã¿é õîëáîãäîõ ãàçðóóäàä õàíäàõ õýðýãòýé. Õ¿í òóñëàìæ äýìæëýã àâàõ, àâàõã¿éäýý ãîë íü áèø, õàðèí ººðñ人 õè÷ýýí ç¿òãýõ, áóóæ ºãºõã¿é áàéõ ë õýðýãòýé. ̺í ãàíöààðàà õèéæ ÷àäàõã¿é, õàìòðàí òýìöýæ áàéæ àìüäðàë ñàéõàí áîëîõ ç¿éë áàéíà. Æèøýý íü: Àéë áîëãîí õîãîî èë çàäãàé õàÿõã¿é áàéõ, ÿàæ èéæ áàéãààä õîãíûõîî ìºíãèéã òºëºõ õýðýãòýé. Àéë õºðø¿¿ä õàìòðààä òàíàé õîã, ìàíàé õîã áèø ãýëã¿é õîîðîíäîî çîõèöîîä îéð îð÷íûõîî õîã øîðîîã àðèëãàæ áàéõ õýðýãòýé. Ýíý íü çºâõºí òýð õàâèéí õ¿ì¿¿ñèéí ýð¿¿ë ìýíä òºäèéã¿é ìàíàéõ øèã òºñºâ íü õààíàà ÷ õ¿ðýëöäýãã¿é ÿäóó óëñ îðîíä èõýýõýí õºðºí㺠îðóóëàëò áîëíî. ßàãààä ãýâýë õîã à÷èõàä ìàø èõ ìºí㺠çàðöóóëàãääàã. Íýã ìàøèí õîã ÷ ãýñýí õýìíýýä àéëóóä ÿäàæ øàòààõ õîãîî øàòààãààä, îéð îð÷íîî öýâýðëýýä áàéâàë óëñàä ÷ ãýñýí õýìíýëòòýé. Òýð õàâèéí õ¿ì¿¿ñ ÷ ãýñýí îð÷íûõîî õîã øîðîîíîîñ áîëæ ºâ÷ëºõ íü áàãà áîëíî. Óëñ òýð õýìíýñýí ìºí㺺 ººð  õýðýãòýé ç¿éëä çàðöóóëàõàä íýìýðëýæ áîëíî. Òèéìýýñ õ¿í á¿ð èäýâõòýé áàéæ, ç¿ãýýð ñóóõã¿é ë áàéÿ.