Энхсайхан
2. Удирдлага гадаад харилцаандаа юуг анхаарах вэ?  Удирдлага Төрийн болон ТББ ууд түүнчлэн бусад байгууллага , сүм чуулгантай харилцахдаа юуг анхаарах вэ? Гэрээ гэж юу вэ? Гэрээний үндсэн нөхцөлүүд болон ач хорлбогдолыг хууль дүрмийн дагуу тайлбарлан бич. Гэрээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ? Албан ба албан бус 2 төрлийн гэрээ бич.

Удирдагч хүн ялангуяа ТББ-ын үндсэн донор , санхүүжүүлэгч байгууллагууд гадаадын олон улсын байгууллага , гадаадын аль нэг орны засгийн газар ихэвчлэн байдагтай холбогдуулан хэлний мэдлэг бол эхэнд тавигдах шаардлага байдаг. Тиймээс удирдагч хүн аль болох хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Мөн хүнтэй харилцахдаа зөв боловсон байж хэлэх үг , хийх үйлдэлээ анхаарахын зэрэгцээ тухайн харилцаж байгаа хүнээ сонсож сурах хэрэгтэй. Миний бодлоор гадны донор байгууллагын удирдлагаын хүмүүс шударга ёс , үнэнч , шударга занг нэн эрхэмд үзэж шаардлагаа тавьдаг юм гэж бодогддог. Ямар нэгэн төрийн бус байгууллагын удирдагч нар төрийн албан хаагч , дарга нартай уулзахдаа хамгийн эхэнд Монгол улсын хууль тогтоомжыг маш сайн судалсан байх хэрэгтэй. Жишээ нь: сүм чуулганы ахлагч , удирдагч нар сүмийн гэрчилгээ авах, татвар төлөх , нийгмийн ажлын тайлан  өгөх зэргээр төрийн албан хаагчидтай уулздаг. Энэ тохиолдолуудад сүмийн ахлагч , удирдагч нар Төр  сүм хийдийн харилцааны тухай хуулийг маш сайн мэдээд орох хэрэгтэй. Зарим төрийн албан хаагчид өөрийн үзэл бодлоор цуглааныг харийн шашин гэх мэтээр үзэж зөвшөөрөл олгох дургүй байдаг. Энэ үед  хуулиа сайн мэддэг хүн бол хэлэх үгтэй байна гэсэн үг. ТББ нь татвар төлөгч мөн учир үүргээ биелүүлж ногдсон татвараа цагт нь өгч, тайлан тэнцлээ мэдүүлэх үүрэгтэй. Мөн Монгол улсын хууль , тогтоомжуудыг тогтмол сайн биелүүлж төрийн албан хаагчидтай хуулийн хүрээнд зөв харилцаатай байх нь чухал. Бид өөрсөдтэйгөө адил төстэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай нягт хамтран ажиллаж чадвал альалинд нь үр дүнтэй байна. Манай ТББ –ын үйл ажиллагаа , нөгөө ТББ тай аль тал дээр хамтран ажиллавал ашигтай байхыг бодолцон , хэн хэндээ боломжтой дэмжлэгээ үзүүлж ажиллах хэрэгтэй. 

Манай сүмийн хувьд ФЛОМ байгууллагатай байнга хамтран ажилладаг бөгөөд тэд бидний хувьд хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд сүмийн удирдагч нарыг  чадавхижуулах зорилгоор олон төрлийн сургалт , семинар зохион байгуулдаг. Санхүүгийн тал дээр ч дэмжин ажилладаг юм. Миний хувьд өөрийн эрхэлдэг ажлын хүрээнд олон төрийын болон , төрийн бус байгууллагатай харилцдаг. Миний өөрийн хандлага маш чухал . Надад байгаа санаа , хүсэл , зорилго , зорилтоо зөв ойлгуулсанаар цаашид хамтран ажиллах боломж нээлттэй болдог. Гэрээ гэдэг нь 2 талын харилцан зөвшилцөн тухайн үйл ажиллагааг явуулах бүхий л хууль зүйн үндсэн дээр суурилсан албан бичиг юм. Гэрээ нь дотроо олон төрөл байдаг. Олон улсын , ААН-ийн , хөдөлмөрийн ,түрээсийн, худалдах, худалдан авах, гэх мэт. Талууд харилцан тохиролцож хуулийн хүрээнд гэрээг үйлсэнээр ямар нэгэн асуудал үүсэхэд гэрээнд заасаны дагуу  шийдвэрлэх нөхцөл бүрдэх сайн талтай. Гэрээнд зайлшгүй тусгагдах нөхцөлүүд: -А болон Б талын овог нэр , -хууль зүйн үндэслэл, -үндсэн нөхцөл, -нэмэлт нөхцөл, -

-А талын эрх, үүрэг       -Б талын эрх, үүрэг 

-Аболон Б талуудын хүлээх хариуцлага

-А болон Б талын хаяг, утас, гарын үсэг , тамга , гэсэн зүйлсийг зайлшгүй багтаах шаардлагатай. ,

Худалдах , худалдан авах гэрээ

ЭБ сум 3р баг Ц.У-ын 1-.6тоот\хаягт амьдрах Дамбын Цэрэндорж \худалдан авагч\ бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр Энэхүү гэрээг байгуулав.

1.                  Худалдагч Ё.Энхсайхан би  худалдан авагч Д. Цэрэндоржид Ар ЭБ сум 2-р баг

АЦ 5-5 тоот хаягт байрлах 00000\ дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий хашаа

байшинг  худалдаж байна. Энэхүү гэрээний дагуу 00061267, Ү-01132457 тоот гэрчилгээ нь худалдан авагч Д.Цэрэндоржийн нэр дээр шилжинэ.

2.                  Энэхүү гэрээтэй холбогдон гарах зардлыг худалдан авагч тал төлнө.

3.                  Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280-р зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болно.

4.Нэмэлт нөхцөл : газар өмчлөлийн болон Үл хөдлөхийн гэрчилгээ бүгд  худалдан авагчын нэр дээр шилжинэ.
Должинсүрэн
2. Удирдлага гадаад харилцаандаа юуг анхаарах вэ ?      

o   Боловсон хүчин, хүний нөөцөд анхаарах

o   Гадны байгууллагатай гэрээ хэлэлцээрийн дагуу албан ёсны хамтын ажиллагаа тогтоох

o   Байгууллагын зорилго, боломжтой хэр зэрэг нийцэх

o   Харилцан бие биенээ хүндэтгэсэн найдвартай итгэлцэлд тулгуурлах

o   Байгууллагын хөгжил дэвшил


Удирдлага төрийн,ТББ-ууд болон бусад байгууллага, сүм чуулгантай харилцахдаа юуг анхаарах вэ ?

Удирдлага нь юуны өмнө Төрийн ба төрийн бус байгууллгын талаар бүрэн төгс ойлголттой байх ёстой ба ингэснээр эдгээр байгуууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж боломжуудаа мэддэг болно. Төрийн бус байгууллага нь нийгмийн өөрчлөлтөд соргог мэдрэмжтэй бөгөөд хүнд сурталгүй,үйлчилгээ чанар сайн,орон нутгийн болон сайн дурынхны хүчийг ашиглаж чаддаг бөгөөд үйлчлүүүлэгчтэйгээ тулж ажилладгаараа Төрийн байгууллагуудаас илүү үр ашигтай ба хэмнэлттэй байдаг.

Гэрээ гэж юу вэ ?  Гэрээний үндсэн нөхцлүүд болон ач холбогдлыг хууль дүрмийн дагуу тайлбарлан бичнэ үү ?

Түүхэн агуулгаараа  “Гэрэгэ” пайз буюу эрх хэмжээг илтгэсэн  баримт нэг талаараа “Дипломат эрх ямба”-ын эхлэл байсан. Эрх зүйн агуулгаараа

      Харилцаанд  оролцогч талуудын эрх үүргийн нэгдэл буюу эрх зүйн харилцааны агуулгыг илэрхийлэгч баримт болохын хувиар...

      Энэхүү харилцааны улмаас үүдэн гарах үр дагаварт тохирох хамгаалт, зохицуулалт,  хэрэглэх арга зэргийг багтаасан байдаг.

      Гэрээгээр  зохицуулсан харилцаа нь хуулиар зохицуулсан харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг

Гэрээ гэсэн нэр томьёо нь XVIII зууны үед монгол төрийн баримт бичигт бичигдэж иржээ.

Энэ нь хэлцэл, хэлэлцээр гэсэн үгтэй утга ойролцоо юм.
1900 оны эхнээс Богд хаант Монгол Улсын үе болон ардын засгийн эхний үеэс гэрээ нь биеэ даасан баримт бичиг болж монгорл төрийн бичгийн санд оржээ.
Гэрээ нь улс төр, эдийн засаг, худалдаа, соёл шинжлэх ухааны зэрэг олон талт үйл ажиллагааны чиглэлээр улс хооронд , байгууллага хооронд зохиогддог урт , богино хугацааны баримт бичиг юм.  .
1992 оны шинэ үндсэн хуульд "Монголын гадаад харилцаа нь улсаа бүрэн төлөөлөх үйл ажиллагааны гол баримт бичиг нь гэрээ мөн" гэж заажээ.
Гэрээг байгуулахдаа холбогдох талууд урьдчилан тохиролцож тэмдэглэл /протокол / хөтөлсний үндсэн дээр байгуулдаг баримт бичиг юм.
МУ-ын ЗГ-ын 1994 оны 201 тогтоолоор батлагдсан заалтанд байгууллагууд хоорондоо гэрээ байгуулах журмыг тодорхойлон зааж өгсөн. Энэ журмын дагуу байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг мөрдөж байна.


 

Гэрээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ ?

      Гэрээний төрлийг зөв тодорхойлоход анхаар!!!

      Гэрээг зохицуулсан хуулийн зохицуулалтыг сайтар судал

      Гэрээ байгуулагч эрхийн догодолтой эсэхийг олж тогтоох

      Гэрээний зүйл нь эрхийн болоод эд хөрөнгийн доголдолтой эсэхийг тогтоо

      Гэрээ хүчин төгөлдөр байлгахад шаардагдах эрх зүйн шаардлагыг нягтлан шалга /нотариат.../

Гэрээний нөхцөл гэдэгт талууд нь нэг бүрчлэн тохиролцож тогтоосон эрх үүрэг буюу тухайн гэрэээгээр юуг зохицуулах,хариуцлага хүлээлгэх зэрэг орно. Үүнд: 

1.Төлбөр

2.Хугацаа хэтэрснээс үүдэх алданги

3.Талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар гэрээний уүргийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд аль нэг талын шаардлагаар гэрээг өөрчлөх буюу цуцлаж болно

4.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн, онцгой нөхцөл байдлын улмаас түрээслэсэн эд хөрөнгийн чанар байдал өөрчлөгдвөл талууд харилцан тохиролцож түрээсийн "төлбөрийн нөхцлийг өөрчилж болно.

Гэрээг аман ба бичгийн гэсэн хоёр хэлбэрээр байгуулдаг. Үүнээс гадна гэрээний стандарт нөхцөл гэж байдаг ба энэ нь нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгддэг урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ.

Албан /бичиг, гарын үсэг тамгаар баталгаажуулсан/ албан бус хоёр төрлийн гэрээ бич.

Албан гэрээ гэдэг нь бичгээр  үйлдсэн гэрээг хэлнэ. Албан гэрээ бол хэлцлийн бие даасан төрөл бөгөөд хэлцэлд тавигдах шаардлагад гэрээнд адилхан тавигддаг. Өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш талуудын хооронд хийгдэж байгаа хэлцлийг хэлнэ. Гэрээний бүрэлдэхүүнд дараахь зүйлс орно. Үүнд:

Ø  Байгууллагын нэр хаяг

Ø  Огноо, дугаар, байршил

Ø  Агуулга

Ø  Нөхцөл

Ø  Үүрэг хариуцлага

Ø  Гэрээ байгуулсан 2 талын гарын үсэгний баталгаа, тамга тэмдэг, огноо

Албан бус гэрээ гэдэг нь амаар үйлдсэн гэрээг хэлнэ. Албан бус гэрээ нь 2 хүний хоорондын тохрилцооны үндсэн дээр хийгдэж буй аман гэрээг хэлнэ. Жишээ нь: иргэн Бат, иргэн Доржоос түүхий эд материал худалдан авсан. Энэ 2 гэрээг бичгээр биш амаар хийсэн болохоор энэ нь албан бус гэрээ болно.

 

П.Оюунтуяа- ФЛОМ-М байгууллага
ТББ-ын удирдлага гэж юу вэ? ТББ-ыг удирдан явуулахад хамгийн гол анхаарах зүйлс нь юу вэ, яагаад? Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарла. Удирдлага ажлаа хэрхэн ил тод гүйцэтгэх вэ? Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ юуг бэлэн болгох ёстой вэ? ТББ-ын чадавхийг бэхжүүлэхийн тулд анхаарах зүйлсийг дурдан, тус бүрийг тодорхойлон бичнэ үү?  

Төрийн бус байгууллага гэдэг бол хуулинд тодорхойлсноор “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага” юм.  Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь  удирдах зөвлөл байна.  Удирдах зөвлөлийн дарга нь  гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах бүрэн эрхтэй байна.

              Тэгэхээр ТББ гэдэг бол хэн нэгэн хүний хувийн өмчит компани биш, харин жинхэнэ ардчилсан байгууллага юм. Учир нь ТББ-ын дээд удирдлага нь Удирдах зөвлөл бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байх, мөн хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар  шийдвэрлэх, түүнчлэн шийдвэрлэх асуудлаар УЗ гишүүн сонирхолын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй.  Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй  байвал хуралдааныг өөр гишүүн даргална. Иймээс гаргаж байгаа шийдвэр бол хэн нэгэн хүний хувийн ашиг сонирхолд нийцэх биш харин гишүүд болон нийгэмд ашигтай голч шийдвэр гарах магадлал өндөр юм.

ТББ-ыг удирдаж байгаа дээд байгууллагын хувьд Удирдах зөвлөл нь хамгийн түрүүнд байгууллагынхаа эрхэм зорилгыг тодорхойлно. Эрхэм зорилгодоо хүрэх хамгийн сайн арга, бодлогоор гүйцэтгэх удирдлагыг хангах ёстой юм. Ашгийн байгууллагын хувьд бол хувьцаа эзэмшигчдэд ашиг олж өгөх ёстой гэдэг нь тодорхой. Харин ашиг олдоггүй байгууллага бол эрхэм зорилгоо тодорхойлж юунд хүрэх гэж байгаагаа ойлгох нь хамгийн чухал. Тэгэхгүй бол үйл ажиллагааны чиглэл ч тодорхой бус, ямар ажил хийж хаанаас яаж санхүүжих учраа ч олохгүй шүү дээ.

Манай улсад 1990 оноос  өмнө олон нийтийн байгууллага гэдэг нэрээр ажиллаж, төрөөс санхүүжиж байсан юм. Харин түүнээс хойш өөрийгөө санхүүжүүлж нийгэм буюу гишүүддээ үйлчилдэг байгууллагууд жинхэнэ утгаараа байгуулагдаж эхэлсэн юм. Одоогоор 8000 гаруй ТББ байгаа нь харьцангуй их тоо юм. Сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг нэмэгдэж ТББ-ууд төлөвшиж эхлээд байгаа ч үйл ажиллагаа нь төлөвшихөд олон бэрхшээл тулгарч байна. Тэдний гол бэрхшээл санхүүгийн асуудал. Бусад орнуудад ТББ-уудыг дэмжих төрийн бодлого гэж байдаг бол манайд огт байдаггүй хэмээн ТББ-ынхан ярилцдаг.  Манай 40 шахам ТББ-ынхан уулзалт зохион байгуулж тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлжээ. Үүнд: иргэний нийгмийн хөгжилд менежмент болон санхүүгийн талаас нь хэрхэн дэмжиж ажиллах, байгууллагын дотоод зохион байгуулалт, хүний нөөц, санхүүгийн менежмент, маркетинг, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг ТББ-ын менежментийн асуудлаар тэдний чадавхийг бэхжүүлэх хэрэгцээнд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргасан байна. Мөн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх асуудал дээр онцгой анхаарч дундаасаа хөрөнгө нийлүүлж дундын сан эсвэл санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломж, хамтран хийж болох ажлуудын талаар ч ярилцжээ. Энэ бол маш том эхлэл юм.

Хэдийгээр манай оронд олон төрийн бус байгууллага байгаа ч чадавх сул байгаа нь үнэн. Байгууллагын хөгжил гэдэг бол хүний хөгжил юм. Тиймээс төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Мэдээж техник хэрэгслийн хувьд мөн санхүүгийн хувьд чадавхитай байх нь хэрэгтэй. Гэхдээ  хамгийн түрүүнд хүнээ хөгжүүлнэ. Хүнийн хөгжлийг дагаад санхүүгийн болон ажиллах нөхцөл байдал, ажлын үр дүн ч сайжирна. 

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг бол байгууллагын зүгээс ажилтан бүрт өөрт ноогдсон ажил үүргийг хэрхэн биелүүлж ямар үр дүнд хүрч байгаа, ур чадвар, мэргэшлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл ажиллагаа юм. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үйл ажиллагаандаа ашигласнаар ажилчдынхаа ажлын гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэлтэй болж, улмаар амжилт бүтээмжийг нь тэтгэн дэмжиж, алдаа дутагдлыг нь олж илрүүлэн шалтгааныг тодорхойлж, цаашид засаж залруулах талаар тодорхой арга хэмжээ авах боломжтой болдог давуу талтай. Мөн тухайн ажилтан цаашдаа өсөж хөгжих ямар хэтийн төлөв боломж байгааг мэдэх боломжтой. Энэхүү үнэлгээний зорилго нь:

-Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнуудад бодит мэдээлэлтэй болгох

- Сурах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх         - Цалин хөлс болон нэмэлт цалин урамшуулал олгох, шийтгэл ноогдуулах бодит үндэслэлийг тогтоох

- Гүйцэтгэлийг сайжруулах

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг: ажилтан өөрөө, шууд удирдлага, ижил мэргэжил, зэрэглэлтэй ажилтан, хүний нөөцийн менежер, тусгайлсан ажлын хэсэг, хэрэглэгчид гээд олон хүн хийж болно. Хамгийн гол нь үнэлгээний явцад өрөөсгөл хандаж, хэт зөөлөн хандахгүй байх, нэг шинжэд тулгуурлахгүй байх, хувийн үзэмжээр хандахгүй байх, анхны болон шинэхэн сэтгэгдлээр хандахгүй байх хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийг үнэлдэг харьцуулж зэрэглэх аргууд, зорилгод тулгуурласан аргууд, тоон ба чанарын арга гэх мэт олон арга бий. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг буюу хувь хүний ажлыг дүгнэхэд хэрэглэдэг арга нь 360 градусын арга юм. Энэ арга нь олон хүн оролцож багаар үнэлгээ өгдөг бөгөөд  хувь хүнийг олон талаас нь үнэлж, дүгнэлт өгдөг арга юм.

2.Удирдлага гадаад харилцаандаа юуг анхаарах ёстой вэ? Удирдлага төрийн, ТББ болон бусад байгууллага, сүм чуулгантай харилцахдаа юуг анхаарах вэ? Гэрээ гэж юу вэ? Гэрээний үндсэн нөхцлүүд болон ач холбогдлыг хууль дүрмийн дагуу тайлбарлан бичнэ үү. Гэрээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ? Албан болон албан бус хоёр төрлийн гэрээ бич. 

Байгууллагыг удирдах гэдэг амаргүй ажил. Тэр дундаа санхүүжилтээ өөрсдөө олж, бодлогоо тодорхойлж, гүйцэтгэлээ хэрэгжүүлж байдаг төрийн бус байгууллагыг удирдах гэдэг хэд дахин хэцүү.  Төрийн бус байгууллагыг удирдахад анхаарах хамгийн гол зүйл бол  байгууллагын хүний нөөцийг хамгийн зохистойгоор жолоодож, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд оновчтой төлөвлөх, нарийн чамбай зохион байгуулах, зөв үлгэрлэн манлайлах, хянах замаар асуудлаа үр бүтээлтэй шийдэх үйл явц гэж үзэж болно. Энэ нь шууд утгаараа менежмент гэдэг ойлголт юм.
 ТББ-ууд менежментээ сайжруулж байж төрийн үүргийн зарим хэсгийг гүйцэтгэдэг төрийн сайн түнш нь болж чадна.  ТББ-ын удирдлага тухайн байгууллагын хийсэн ажлын тайланг хянаж, улмаар хэвлүүлж олон нийтэд тараана. Ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа олны өмнө нээлттэй, ил тод хэлбэрээр явагдаж байгаа юм. Миний бодлоор байгууллага үйл ажиллагаагаа ил тод нээлттэй хэлбэрээр явуулахаас гадна бусад хамтрагч болон харилцагч байгууллагатай үнэнч шударга, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж ажиллах нь чухал. Иймээс гэрээний тухай товчхон бичье. Гэрээ гэдэг үгийн тодорхойлолт гэвэл: хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ гэжээ. Харин бидний хувьд гэрээ гэдэг үгийн гарал, үүсэл, тодорхойлолтыг нэг их бодоод байдаггүй ч ажил амьдралдаа гэрээ байгуулж байдаг. Тухайлбал: хөдөлмөрийн гэрээ,  үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших гэрээ, худалдах худалдан авах гэрээ гээд үй олон гэрээ байдаг. Ер нь бол та бид дэлгүүр юм уу ТҮЦ-нээс том жижиг ямар ч зүйл худалдан авлаа ч гэсэн тэнд худалдан авах гэрээ явагдаж байдаг. Хэдийгээр цаасан дээр бичиж гарын үсэг зураагүй ч гэлээ мөнгө өгч, бараагаа авах тэр агшинд худалдах, худалдан авах гэрээ хийгдлээ гэж үздэг. Учир нь та худалдагчид мөнгө өгснөөр түүний хэлсэн үнэ, барааны тоо хэмжээ чанарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн бараа таны эзэмшилд очиж байгаа юм.

Гэрээ маш олон төрөл байх бөгөөд бидэнд хамгийн ойр нь хүн насанд хүрч ажил  хөдөлмөр  эрхлэхэд хийгддэг Хөдөлмөрийн гэрээ юм. Гэрээнд уг гэрээг хийж буй талуудын эрх үүрэг, уг гэрээний зорилго, хүчинтэй байх хугацаа, нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл, гэрээний сунгалт гэх мэтээр хоёр талын тохиролцсон бүх зүйлийг оруулна. Түүнээс гадна гэрээ хийсэн огноо, газар, гэрээ байгуулагчдын хаяг, утас, албан тушаал ч байдаг. Ингээд талууд гарын үсэг зурснаар энэхүү гэрээний заалт бүрийг зөвшөөрч байгаагаа, түүнийг сахин мөрдөж ажиллахаа илэрхийлж байгаа хэрэг юм.  Иймээс хэн нэгэнтэй гэрээ байгуулахдаа гэрээний үг үсэг бүрийг сайтар уншиж ойлгож байж дараа нь гарын үсэг зурах хэрэгтэй. Ихэнх хүмүүс ялангуяа ажилд орохоор ирж буй хүмүүс бараг уншдаггүй, шууд л гарын үсэг зурж байгаа нь харагддаг. Дараа нь ажиллах явцад эсвэл ажлаас гарахад өөрийн эрх ашгаа хамгаалахад уншилгүйгээр гарын үсэг зурсан гэрээ хүндрэл үүсгэж болох юм. Иймээс ажил олгож байгаа гэдгээс нь сүрдэж ажил олгогчид хэт их эрх олгосон гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй юм.  Түүнээс гадна нэгэнт өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Гэрээг зөвхөн бичгээр хийж талууд нэг нэг хувийг авна. Нэмэлт болон өөрчлөлт орсон бол хувь тус бүрд адилхан оруулж талууд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл талуудын хадгалж буй хувиуд адилхан байх ёстой.  Харин амаар хийсэн “гэрээг” зөвхөн анд нөхдийн хооронд хийсэн тохиролцоо гэж үзэж болох юм. Энэ нь албан ёсны хариуцлага хүлээх баримт болж чадахгүй бөгөөд ямар ч гэрчлэх зүйлгүй юм. Ер нь гэрээг баталгаатай болгохын тулд нотариатаар батлуулдаг. Энэ нь ялангуяа өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгө худалдах, худалдан авах, бэлэглэх гэрээнд хамаардаг. Ингээд албан ёсоор ажил олгогчтой байгуулах гэрээний загварыг үзүүлье.

 3.Нэмэлт даалгавар. ТББ-ын нийгэмд гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг тодорхой бичнэ үү. Яагаад ТББ-ууд өнөөгийн Монголын нийгэмд байгаа вэ? Түүний хэрэгцээ шаардлага юу вэ? ТББ нь үйл ажиллагаа явуулахад юуг анхааран ажиллах хэрэгтэй вэ? 

 Улс орнуудын орон нутгийн, сайн дурын байгууллагууд, албан бус секторын үйл ажиллагааг тодорхойлохын тулд анх “төрийн бус байгууллага” (ТББ) гэсэн нэр томъёог гаргажээ. ТББ гэж өөрсдийн санаачлагаар байгуулсан, нийтлэг нэгэн зорилго бүхий иргэд эвлэлдэн нэгдэж байгууллагынхаа зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллахыг хэлнэ.  Ихэнхи орнуудад ТББ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, эсвэл өөр бусад хуулиар зохицуулагдсан байдаг. Монгол улсад ТББ-ын эрх зүйн үндсийг 1997 онд гарсан “ТББ-ын тухай хууль”-иар баталгаажуулсан билээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага)-аас өөр бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. “Нийгэмд шийдэгдээгүй асуудал хичнээн их байна, төрийн бус байгууллагууд төчнөөн олон байх магадлалтай” гэж улс төр судлаачид бичсэн байдаг. Мөн “Улс орны хөгжлийн түвшинг тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын тоогоор тодорхойлдог” гэсэн нэгэн үзүүлэлт байдаг юм билээ. Учир нь төрийн бус байгууллага, иргэний нийгэм хичнээн хүчтэй сайн хөгжинө, төрийн ажил тэр хирээр ил тод тунгалаг олон нийтэд хүртээмжтэй болох юм.
Бидэнд төрийн бус байгууллагаас авдаг үйлчилгээ зөндөө бий.  Төрийн өгч чадахгүй байгаа үйлчилгээг төрийн бус байгууллагаас авдаг. Жишээ нь: дэлгүүрээс худалдан авсан телевизор баталгаат хугацаанаасаа өмнө эвдэрчихээд байхад дэлгүүрийнхэн манай буруу бишээ гээд хохирлыг төлж өгөхгүй бол та одоо яах вэ? Хаана хандах вэ? Мэдээж, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тусламж хүснэ. Мөн сүүлийн үед ихээр яригдах болсон уул уурхайтай холбоотой асуудлууд их бий. Малчид “Нутаг орныг минь юу ч үгүй сэндийлж дууслаа. Гол горхи ширгэж дууслаа. Хүн байтугай мал уух усгүй боллоо” гэж их ярьж байгаа. Гэтэл төрийн байгууллагууд тэдэнд яаж туслав аа, “Алтыг нь аваад авдрыг нь хаясан” комданиудаар нөхөн сэргээлт хийлгэх тал дээр ямар ажил хийвээ гэхээр хийсэн юм бараг байдаггүй. Байхгүй ч гэж дээ, уг нь хуулийн дагуу шаардлага тавьдаг, мөнгөтэй том компаний өөдөөс тэр нь хүчгүйддэг л байх. Харин гол ус, байгаль орчноо хамгаалсан төрийн бус байгууллагууд л тэдэнтэй ёстой л “үзэлцэж” тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ байгууллагуудын ихэнх нь тухайн орон нутгийн ард иргэдийн санаачилсан, үүсгэж байгуулсан байгууллагууд байгаа нь сайшаалтай. Төрийн бус байгууллагууд гэдэг нь төр, засгийн шийдвэрлэх ёстой боловч хийгддэггүй, нийгэмд болон орчин тойронд тулгамдаж буй асуудлуудыг соргогоор харж, идэвхи зүтгэлтэй шийддэг, бид бүгдийн өдөр тутмын амьдралыг илүү гэгээтэй, сайхан болгох зорилго бүхий, сайн дураараа эвлэлдэж зохион байгуулалтанд орсон сайн санаат хүмүүсийн нэгдлүүд юм. Тэд өөрсдийн цаг зав, мэдлэг чадвар, боломж бололцоогоо бусдын тусын тулд зориулж буй хүмүүс юм.
ТББ-ууд төр засгийн үйл ажиллагаа, үйлчилгээний ачааллыг хөнгөвчилж нөөц зардлыг нь хэмнэж байгаа билээ. ТББ-ыг төрийн байгууллагуудтай харьцуулбал иргэдийн ашиг сонирхлыг бага зардлаар, илүү үр дүнтэй хамгаалж, тэдэнд үйлчилдэг. Төрийн нүсэр, хүнд сурталд автагдсан аппаратаас илүү жижиг, тодорхой зорилготой ТББ нь иргэд бөгөөд нийгэмд харьцангуй ойр ажилладаг хийгээд тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайн мэдэж тодорхойлж чаддаг билээ.
Хөгжилтэй орнуудын туршлагаас харахад төр нь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс татвараас аль болох хөнгөлөх, чөлөөлөх, тэр тусмаа бизнесийнхний татварын тодорхой хувийг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууддаа зориулж байна. Энэ нь эргээд улс орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Иргэд өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, оюун санаа болон эд материалын дэмжлэг туслалцааг нийгмийн сайн сайхны төлөө хандивлах эрхээ эдлэх нь зүй ёсны хэрэг. Харин төрийн бус байгууллагууд хуулийн дагуу зохих татвараа төлөх нь тэдний үүрэг юм. Европын улс орнуудад  “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ нь төр нэгэнт өөрсдөө явуулж чадахгүй байгаа үйл ажиллагаа, үйлчилгээгээ төрийн бус байгууллагуудаар хийлгэхийн тулд татварын орлогын  үйл явцтай танилцахын  хувьтай тэнцэх мөнгийг ТББ-уудад өгөх хууль юм. Манай улсад энэ асуудал мөн яригдаж байсан билээ. 

 

4.Нэмэлт даалгавар. Төсөл гэж юу вэ? Богино хэмжээний төсөл бичин төсөлд анхаарах зүйлсийг тодорхойлон гаргана уу?

Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмнө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Ялангуяа ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан бол төсөл заавал бичиж сурах хэрэгтэй.   

Төслийг хэрхэн бичих вэ?

Та өглөө бүр ажилдаа явахдаа хог шороо, эсвэл цэвэрлээгүй орцоор гарах болгондоо цэвэрхэн сайхан орчныг мөрөөддөг биз дээ? Эсвэл автобусны буудал дээр даарчхөрөн зогсохдоо автобусны буудлын тохижолтыг цэвэрхэн сайхан, дулаахан тохилог болгох юмсан гэж хүсдэг л биз дээ. Эсвэл хөршүүдтэйгээ нийлж жижиг аж ахуй явуулах юмсан гээд л.  Харин энэ бүхнийг яаж хийх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Мэдээж амаар ярих, цаасан дээр

бичих хоёр хол зөрөөтэй.

Гол нь эмх цэгцтэй, ойлгомжтой байх ёстой.   Ингээд Төсөл бичих аргачлалын талаар интернетээс авсан нэгэн мэдээлэлээ та бүхэнтэй хуваалцахаар энд орууллаа.

 ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ

Төслийн баримт бичиг доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.

1. Төслийн баримт бичгийн хавтас. Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм.  

2. Товч танилцуулга. Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараахь асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай. Үүнд:

- Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?

-Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?

-Төслөөс ямар үр дүн гарах вэ?

-Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?

-Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

3. Оршил буюу танилцуулга. Захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

4. Хэрэгцээ шаардлага. Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.

5. Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.

6. Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? хэн, хэзээ хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.

7. Үнэлгээ дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.

8. Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий гэдгийг хандивлагчид нотлох ёстой.

9. Төсөв. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараахь асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино. Үүнд:

- Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа

- Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох

- Хөрөнгө чухам юунд зарцуулагдах

10. Хавсралт. Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.

 Жижиг төслийн жишээ:

ЗӨГИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Аж ахуйн нэр:                                               ЗӨГИЙ ХЭАА

Аж ахуйн зорилго:                                        Эрчимжсэн зөгийн ферм байгуулах

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт                          Экологийн цэвэр зөгийн бал үйлдвэрлэх

Үйлдвэрлэлийн хүчин чадал                       Жилд -1 тонн бал авах

Байршил                                                         Сэлэнгэ аймгийн Шаамар сум

Ажиллах хүч                                                 4 хүн

Төслийн нийт өртөг                                     55 000 000

Нэг. Төслийн үндэслэл

Зорилго хөдөө орон нутагт фермерийн аж ахуй байгуулж, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, зөгийн аж ахуйн зохиостой хэлбэрийг бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх

Зорилт Монгол улсын Засгийн газраас  орон нутагт шинээр үйлдвэрлэл байгуулахыг дэмжих жилийн зорилтыг хэрэгжүүлэх

Зөгийн сайн чанарын бүл өсгөж, зөгийн балаар ард иргэдэд үйлчлэх

Хөдөө орон нутагт ядуурлыг бууруулж ажлын байрыг бий болгох

Төслийн товч танилцуулга

Монгол оронд зөгийн аж ахуй 1950-иад оноос хөгжиж ирсэн байна. Гэхдээ монголчууд зөгийн балыг хоол хүнс, эмчилгээний зориулалтаар ихээхэн хэрэглэдэг. Зөгий бол зөвхөн бал өгдөг амьтан биш бөгөөд ургамалд тоосоо хүртээдэг учраас ургацыг нэмэгдүүлдэг байгаль орчинд ач холбогдолтой амьтан юм. Манай Шаамар сум нь зөгийн аж ахуйн суурийг Монгол улсад анх тавьсан газар бөгөөд манай сумынхан зөгийн аж ахуй эрхлэх, балыг нь хэрхэн хэрэглэх талаар асар их туршлага хуримтлуулсан хүмүүс билээ. Иймээс бид орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, эрчимжсэн технологитой зөгийн фермерийн аж ахуйн зохистой хэлбэрийг бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ хангах, ажлын байрыг шинээр бий болгох зорилго тавьж байна.

Зөгийний бал сайн өгдөг, манай орны цаг агаарын нөхцөлд тэсвэртэй сортыг олж үржүүлэх нь чухал тул бид ОХУ-аас ,,,,,,,,,,,,, сортыг худалдан авч аж ахуй эрхлэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн фермерын аж ахуй байгуулагдаж, нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, төсөл хэрэгжих эхний 3 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн явц жигдрэн зээлээ төлж дуусна. 4 дэх жилээс эхлэн жилд дунджаар 8-12 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах болно.

ХАВСРАЛТ

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

Тоног төхөөрөмжийн жагсаалт

Цалингийн фонд

Зах зээлийн судалгаа

Эдийн засгийн тооцоо буюу Үйлдвэрлэлийн зардлын тооцоо

Төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал

Бүтээгдэхүүний өртгийн тооцоо

Төлөвлөж буй борлуулалтын хэмжээ зэргийг дэлгэрэнгүйгээр бэлтгэж хавсаргасан болно.