“Удирдах ажилтныг сургах” төслийн зорилго нь ФЛОМ байгууллагатай Теологийн хичээлүүд
хамтран ажилладаг төрийн бус байгууллага ФЛОМ-М болон Христийн
чуулгануудын удирдах ажилтнуудыг сургахад оршино.
Энэхүү төсөлд дараах сэдвүүдээр хичээл заана:
Төрийн бус байгууллагуудын эрх ба үүрэг хариуцлага
Зөв шударга нийгэм
Сайн удирдлага ба санхүүг шударгаар хариуцах нь
Библи бол амьдрал итгэлийн суурь
Христийн чуулганы эрх ба үүрэг
Христийн чуулганы ахлагчийн ажил үүрэг
Христийн чуулганы удирдах зөвлөлийн ажил үүрэг гэх зэрэг
Хичээлүүдийн агуулга нь санхүүгийн болоод төслийн менежментээс гадна авлигын эсрэг гарын авлагад дурдагдсан үндсэн асуудлууд байх болно. Сургалтын зорилго нь авлигаас бодитоор урьдчилан сэргийлэх аргад сургахад чиглэнэ.
Төслийг Финлянд улсын Гадаад Хэргийн Яамны Хөгжлийн Бодлогын Газар болон ФЛОМ байгууллага санхүүжүүлнэ. Сургалтад бүрэн хамрагдаж даалгаврыг гйцэтгэсэн төгсөгчдөд сертификат олгоно.